Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2011-01-13

Гуйгаад мөнхөрдөггүй орчлонгийн жамаар
Гурвалсан морь шиг тэмүүлэх цагийн аясаар
Гурын жим шиг хорвоогийн нарийхан замаар
Гурамсан сур шиг чангахан насаа үрж л явна

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-01-13
Танив...

Хөлийн яс хугарч
Хүний чанар танигдав
Биеийн яс бэртэж
Билгийн нүд нээгдэв.........

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-01-03
Чойрын хүү эргэн ирлээ

Чойрын хүү нь хөлөө хугалаад сар шахуу хэвтээд өнөөдрөөс ирлээ шүү. Бүгдэд нь шинэ оны мэнд

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-12-31
Сэмхэн ирсэн сэмэрсэн бодол

Хөгжим

     Тэр цаасан дээр зүгээр л таван шугам татаад нотны тэмдэглэгээ бичиж байлаа. Шүдгүй ам нь байн байн бувагнах аж. Дуу аялаад ч байгаа юм шиг.
     Түүнийг харахад гудамжны тэнэмэл аятай. Угаасаа л бөбөчин юм чинь... Харин...
     Түүний тархин дотор биднийг ариусгах аугаа аялгуу эгшиглэж байлаа. Тэрийг би мэдэхгүй та ч бас...
     Гэтэл нэг хар тэрэг ирэв. Хаалга онгойв. Цэмцэгэр цагаан гар шил архи сунгалаа. Харин нөгөө гудамжны архичин хариуд нь нотолсон цаасаа тэр цэмцэгэрт өгөв. Миний доторх аялгуу эгшиглүүлж байсан хийлийн чавхдас тасрах шиг боллоо. Харам...сал...


Аз жаргал

     Ямар ...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-12-21
Үргэлжилсэн үгийн найраг 2 /шальдар бульдар/

Оршил: Ийм байдаг бол яахав? Үргэлжилсэн үгийн шүлэг гэж...? Би ийм маягийн шүлэг байдаг гэдэгт эргэлзнэм. Гэвч миний үзэг доорхи мөрнүүдийг шүлэг мэт бичсэн билээ.

Борооны тухай...

ААВДАА ОЧИХ ЗАМ

     Тэр үед бороо орж байлаа. Би цонхоор ширтэн суусансан. Тэгтэл эмээ намайг эр хүн байж гиеүрлээ гэж загнав.
     Харин тэгэхэд тэр бороо ааваасаа хагацсан гунигийг минь угааж байсныг хэн ч мэдсэнгүй. Ааваа та тэнд байгаа хэвээрээ биз? Би удахгүй очноо.

ЗАДГАЙ МӨНГӨ

     Бид бүгдээрээ шүхэр барьжээ. Аргагүй ээ бороо орж байсан юм чинь. Харин нэг шүхэргүй бяцхан охин л урдах цаасан хайрцагаа толгой дээр...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-12-18
Үргэлжилсэн үгийн найраг

Оршил: Ийм байдаг бол яахав? Үргэлжилсэн үгийн шүлэг гэж...?

БИ

     ... Дарвуул үлээх салхи, хувь заяагаа би түүнд даатгаад хийсэн одъё. Хөнгөмсөгөөр энэ хорвоог туулъя. Хийж бүтээсэн юмтай хүмүүс нь түүхэнд үлдэнэ биз. Харин би хувь заяагаа салхинд даатгаад хийсэн одъё. Сонирхолтой биз...

БИ

     ... Хэрвээ би сэтгэлтэйсэн бол, хэн нэгэнд хорогдон байхсан. Харин би харвасан сум шиг гэхдээ чиглэх байгүй, хавь орчноо гайхан чавхдах пуужин мэт.
     Миний зогсож амжихгүй амьдрал минь. Гайхан харвасаар...

ХАРЬД- 1

     Би дурсан хайрлахдаа дэрээ үнсэн сэрлээ. Ширээний чийдэн татвал дөнгөж өглөөний /алб...

| Сэтгэгдэл бичих