Жоом, шүдэнзний мод зэргээс бусад нь амьд байлаа. Шүдэнзнүүд шатаад дууссан учир хэнд ч хэрэггүй. Хоёр гурван хялгасны хувьд би өглөө үсээ самнасан юм. Жоомны хувьд угаасаа өөрөөсөө өөр юунд ч хэрэггүй амьдралаа дуусгасан байлаа. Түүнийг өндөр наслаад үхсэнгүй хор хүртээд үхжээ гэж жоомны эмч нар дүгнэх байсан биз.
Түүнийг баахан ажиглаж байснаа...
Ай даа миний залуу нас
Хүрэн тасын хийморь даль
Андуу жаргалд дэндүү умбасан
Хүлээх завгүй омголон үе
Нүгэлтэй нөхөрлөн наргиж цалгиж
Нүцгэн орчлонг умартан мансуурч
Шүлэглэж,салгалаж, хөлчүүрхэн алхаж
Шөнийн буг, өдрийн бурхан төрхөлж
Халуухан жаргал бүлээхэн нулимсыг
Ханаж цадалгүй амталж явсан одтой нас
Хайрын сайхан, бүсгүйн ялдамыг
Харамлаж , өмчилж явсан оргилуун цус
...
Би – Эргэл мөргөлийн эрэлчин
Гуниггүй бадарчин
Эсрэг тэсрэгийн нэгдэл
Гудиггүй сэтгэлтэн
Эндүү андуугын эзэн
Бурхангүй ноён
Эгэл боргилын дүр
Буянгийн үр…
Хатаж амжаагүй нулимс
Хацарт эгшин бөнжигнөх нь
Навчин дундахь шүүдрийн дусал
Нарнаас нуугдан унтах мэт.
Хатан завилалтай тэнгэрийн дагина зүрх гижигдэнэ
Хаттай сэтгэлийн мөнгөн утас хөвөрдөнхөн тоглоно
Хатуу цагийн зөөлөн бороо халган байж үнснэ.
Тэр бурханы зараал.
Хөгшин залуугүй уугаад л
Хөдөө гадаагүй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм
Ажлын бүтээл багадаад л
Арын хаалга ихсээд л
Улс орон маань нэг л
Унасан шинжтэй байх юм .....................Энэ л шүлэг их найрагчийн тэртээ үед бичигдсэн ч манай нийгэм ч тухайн үеээс ялгараагүйг харуулж байх юм. Их найрагч Р.Чойном оо гэж цаг үеэсээ түрүүлсэн хүн байж дээ