Бичигдсэн өдөр: 2011-02-01
Хурууны гав
Гартаа чимэглэлгүй маань
Гангарах дургүйдээ бус
Эд гутаана гэж ичсэндээ ч бус
Эхнэр болох нэгэн олдоогүйдээ ч бус
Дусал нулимсны үнэгүйд нь бус
Дураар тонгочох эрх чөлөөг билэгддэгт нь бус
Нэг л хүн, нэг л учрал зүрхэнд явдагтаа
Нисээд одсон хайрандаа дэндүү их дассандаа
Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад
Сонихон үртсийг нь сахиуслан зүүж хадгалаад
Давчуухан хорвоод ганцаардаж явахдаа
Дахиад алдахгүйн тангараг өргөн уйлахдаа
Хайр гэдэг аугаа хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбосны дараа л
Харин тэр “ Хурууны гав ”-ыг зүүж явъя гэснийх юм аа.
...

Дэрвэж байсан туг
ишээрээ хугаран унах шиг
Дэнлүү бадамлах зул
салхинд цохиулан унтрах шиг
Ургаж ядсан цэцэгс
хураар дутан гандах шиг
Уянга дүүрэн вальсын дунд
бүдрэн унасаан би
Хөгжилтэй аялгуу тасалдан
чи бидэн холдож
Хөлгүй жаргал маань
дурсамж төдий хоцорч
Өнчин чавхдаст хуур
аялгуулан эгшиглэхгүйн учир
Өнөөдөр би гансарч
манан дунд төөрсөөр……….
...
Бичигдсэн өдөр: 2011-02-01
Челсид тавтай морил Ф.Торрес, Д.Луйз нар аа
Энэ өвлийн хөлбөмбөгийн солилцооны цонх Улаанбаатарын цагаар 07:00-д хаагдлаа. Энэ хугацаанд маш олон сонирхолтой наймаанууд явагдсанаас хамгийн дуулиантай нь Испаний шигшээ болон Ливерпүүл багийн довтлогч Алтан жаал Фернандо Торрес Лондоны Цэнхэрүүдийн эгнээнд элссэн явдал байлаа. Нандо Челсид 45-50 паундаар ирсэн бололтой. Уг наймаанд Челси Д.Старрижийг оруулах гэсэн боловч Ливерпүүл клуб Н.Анелкаг сонирхсон байна. Ямар ч байсан Нандо хүү Челсийгийн төлөө 2016 он хүртэл зүтгэхээр болж байх шиг байна. Мөн Челси клуб төвийн хамгаалагчийн асуудлаа шийдэхийн тулд Бенфика клуб болон Бразилын шигш...
Бичигдсэн өдөр: 2011-01-26
Хэзээ билээ.......Саяхан даа.......
Үдэш...
Зүгээр дээ хонгорхон минь. Эргээд бид уулзахгүй
Зүсээ харж, зүрхээ догдлуулж ахин учрахгүй
Ахархан шөнийн амтат үйлтгэлээ эртхэн эхлье
Аальгүйхэн саран алтан хошуу хүргэхгүй. Би мэднэ ээ.
Шөнө...
Тал сар шиг уруул чинь биеэр минь тэмтчиж
Тахийн зоо шиг танхилхан бие чинь нумран тэлчилж
Шунх улаахан шимэлтийг шөнийн гэрчээр үлдээж
Шулууун сайхан хөлийг чагтлан түгжиж
Энхэр зөөлөн бумбаараа энгэр цээжийг ирвэгнүүлж
Эвлэг янагхан хэмнэлээрээ эр биеийг бүүвэйлж
Оргилсон хүслээ дураар нь тавиад нүдээ ань
Одоо л би жаргалыг чинь өгье. Нандин дуслуудыг минь хүртэж жарга
Өглөө...
Нүцгэн биес, нүгэлтэй бодлу...

Бичигдсэн өдөр: 2011-01-25
Choiriin Bogd Uul
Ижийн минь сэтгэл шиг уужуухан талд
Эцгийн минь дүр шиг мөнхөд орших
Энэ хорвоод эгэлхэн
Их говьдоо сүрлэгхэн
Энэ л миний л шүтлэгтэй Чойрын Богд уул аа.
Бичигдсэн өдөр: 2011-01-20
Энэ л шөнөөр...
Хугархай саран цонхны шил нэвтлэж ядан мөлхсөн
Хуучин хоргой шиг сэмэрхий энэ л өвлийн шөнөөр
Хугас лонх гашуун идээнд цохиулан нозоорон суухуй
Хувирамтгай дурлалын өчүүхэн цог бөхөж буйг мэдэрнэ..........
2011,01,20 02:05 С.Б
Хуучин хоргой шиг сэмэрхий энэ л өвлийн шөнөөр
Хугас лонх гашуун идээнд цохиулан нозоорон суухуй
Хувирамтгай дурлалын өчүүхэн цог бөхөж буйг мэдэрнэ..........
2011,01,20 02:05 С.Б