Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2011-02-28
Сонин байгаа биз?

Үнэндээ чамд яагаад хайртайгаа үнэхээр би ойлгодоггүй. Гэнэтхэн ирсэн сэтгэл хаанаас гарсныг мэддэггүй.
     Сонин байгаа биз?

*   *   *

Уур хүрч, бухимдал төрөхдөө уруулыг чинь үнсэхээ мартчих юм уучлаараа. Яагаад тэгдэг юм бол?
     Сонин байгаа биз?

*   *   *

Харахаас дургүй хүрсэн үедээ харайж гараад хүртчихдэг юм. Тэгээд шартаад хэвтчих юм. Хайртай мөртлөө.
     Сонин байгаа биз?

...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-02-28
Зүгээр л ...

Зүгээр л энгийн нэг
Зүс таних анд минь,
Тэгээд би түүнтэй
Тэрхэн зуур зөрөхдөө
Сайн уу гээд өнгөрдөг
Сайн хүн гэдгийг бас мэддэг
     Харин нэг дотны
     Хайртай сайхан найз минь
     Утасдаж яриад байнга л
     Ууж иддэг боловч
Дотроо би түүнд дургүй
Тэгэхээр би өөрөө МУУ ХҮН
     Зүс таних анд минь ч
     Зүгээргүй сайн найз минь ч
Намайг бас юу гэж боддог бол
Наанаа инээвч цаанаа өөр байдаг нь
     Зүгээр дээ гайхалтгүй
     Жирийн нэгний зан шүү дээ

...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-02-25
Улиран одсон дурсамжийн хэлтэрхий

Улиран одсон дурсамжийн хэлтэрхий
Учрал дутсан цагын нахиа
Ганцхан удаагын нууцхан жаргал амсуулсан
Ганган бүсгүй зүүдэнд юуг сануулав.

Ааваас чинь эмээж, амрагаас чинь хулгайлсан
Ахархан шөнийн амтат үйлтгэлийг мартаж
Алсхан хорвоогын альхан чөлөөнд
Алхаж, зүтгэж яваа бол чи минь

Эрийг чинь эзгүйчилсэн би гэмтэй
Эхнэр аалиа мартсан чи ч нүгэлтэй
Энэхэн хугацаанд амталсан жаргал амттай
Эдүгээ харин бүхэнд нууцтай, хоюул танихгүй танилууд

Дахиж зүүдэнд минь битгий саатаарай
Даамайхан амрагтаа "хар авхуулж", бангадуулж мэднэ
Дараа харин "тааралдах" үедээ "мэнд"-тэй өнгөрөх
Даруулга чангатай...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-02-25
AMOR

Намайг үнсдэг уруулыг чинь
Насаараа би хайрлана
Чамдаа итгэдэг сэтгэл минь
Дандаа хэвээрээ байгаасай
     Жаргалтай үеэ дурсаж явбал
     Дандаа хэвээрээ байнаа
Тийм үү?

Майдар

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-02-25
Today someday

Өнөөдөр ямар нэг өдөр
Өнөөдөр жаргалтай байдаг өдөр
          Би мэднэ чамайг

Тэр нэг өдөр ямар нэг өдөр
Тэгэхэд чи жаргалтай байсан
          Чи мэднэ намайг

Дурлал сайхан байдаг өдөр
Ямар нэг өдөр бүр өнөөдөр
          Чи бид хоёр мэднэ


     *     *    *

                                        ӨӨРӨӨ

     Усан оргилуурын дэргэдэх модон сандал дээр орой бүр нэг залуу сууж байх... Урдуур нь би дандаа өнгөрөх... Унасан гутсан тэр залууг азгүй эр гэж бодон алхах... Хожим мэдэхнээ тэр залуу би өөрөө байсан юм байна билээ...

     *     *     *

     ...Би ямар нэгэн хүнд ачаа чирэн зүтгэж байлаа. Даагдашгүй тээр...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-02-17
Өлгий нутаг Өссөн тоонот минь...


Ижийн минь сэтгэл шиг ужуухан талд
Эцгийн минь дүр шиг мөнхөд орших
Энэ хорвоод эгэлхэн
Их говьдоо сүрлэгхэн
Энэ л миний шүтлэгтэй Чойрын Богд уул аа



Чойрын Богд уулан дахь хадан дээр сийлсэн Цагаан Дарь Эх



Чойрын Богд уулан дахь аргалын сүрэг



Хүүхдийн Цагаан овоо



Монголын Бурханы шашны томоохон төвийн нэг байсан Зүүн Жанжин Чойр хийд



Чойрын Богд уулан дахь хадан дээр сийлсэн Дагва Сүндэл



Одоогын Чойр хотын үдэш

...

| Сэтгэгдэл бичих