Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2011-03-04
Хөөрхийс.........

Цоггүй. Унтарсан, унтаа харцтай бүсгүй
Цаанаа л нэг жихүүцсэн, бас яарсан зөрөх нь
Эрт урьдын зүүд шиг, эрх биш нэгийг сануулан
"Эхнэр" бэлзгээ хальт харуулан одлоо

Тийм байна. Тэр мөн байна.Яг мөн
Тэртээх түүхийн нугачаанд хамт бүдэрсэн
Тэвэр багадсан шөнийг анх амсуулсан
"Тэдний" охин тэр л дүрээрээ яг мөн байна

Зайлуул. Намайг явахад тэр хүлээнэ гэж амлаж байсан
Завхарсан юм бодохийн гэж би шоглож суусан
Замаа бодоорой гэж гарахдаа би шивнэж үлдээсэн
"Зам"-аа алдсан гэж найзууд араас "захидал" чулуудсан

Эцэг нь намайг хүлээж цөхөхдөө хорвоог орхиж
Эхнэртэй болсон гэж би худал үг хүмүүс...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-03-04
Буруу шөнөөр...

Бусдын энгэрт эрхэлсэн буруу шөнөөр
Буйдхан зүүдийг минь гижигдэж чи намайг шийтгэнэ
Бусдын энгэрт эгшсэн буруу шөнөөр
Булгилах зүрхийг чинь хэмлэж би чамайг шийтгэн


| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-03-02
Бослого дэгдэх үү?

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр бослогод уриалсан гэнэ үү? Үнэн бол хэнийг дэмжих вэ? Бослогод оролцоцгоох уу? Яах уу?

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-02-28

Martah gej sanana
Sanah gej martana aa Chamaig bi

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-02-28
Хүний хүн минь....

Шуналын харцаар хааяахан нэг чамайг нүцгэлж
Шунх улаахан уруулыг шимж зүүдлээд л сэрж
Шүлэг, дууны онгодоо нэрээр чинь хөглөж
Шүтээн болсон эрээс чинь шөнийн жаргалыг нь хугасалахсан. Хүний хүн минь....

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-02-28
Навч шиг уруулыг чинь би хээнцэр салхи шиг үнсэхсэн.......

Навч шиг уруулыг чинь би хээнцэр салхи шиг үнсэхсэн
Надтай учирсаны чинь төлөө хээгүй жаргалыг амсуулахсан
Нүгэл байгаа даа гэж чи бодлыг минь уншаад зөрнө
Нөхөр харчих бий гээд тэвдэж намайг харна
  Гал шиг цээжийг чинь би гараа цуцтал илэхсэн
  Гантай цагыг уяртал бүсгүйн цангааг тайлахсан
  Гашуун амттай жаргал ганцхан удаа эдлэхсэн
  Гарцаагүй чи үүнийг гуйж намайг харна. Нөхөр чинь мэдэх бий.............
...

| Сэтгэгдэл бичих