Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-05-19
Жанжин Чойрын Нандин чавга аа гэж........


Өглөө бүхэн би гаднаа гараад нутгынхаа агаараар сэтгэлээ тэтгээд нарны наахантай сүндэрлэх, хүүхэд байхад үлгэр бүрт гардаг байсан өнөөх сайхан Сүмбэр хайрхандаа сүслэж хийморио сэргээдэгсэн. Чойрынхоо гудмаар үе тэнгийн үхэр хонь жилтэнүүдтэйгээ бөмбөг хөшиглөж, ах нарт эгч нарыг дуудаж өгөөд л шанд сайхан гитар тоглон дуулахад нь зэрэгцэж суугаад л, унадаг дугуйгаараа уралдаж жаахан томроод ирсэн хойно турникэн дээр биеэ задлан зургаа дараад л, сагс тоглон охид хүргэж өгч явж дээ. Одоо хааяа нэг багын дуртгал сэргээн алхаж явахад ихэнх зүйл нь хэвээрээ. Ингэж явж байгаад оюутан болдог юм. Ол...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-19
Хэзээ билээ.......Саяхан даа.......

Үдэш...
Зүгээр дээ хонгорхон минь. Эргээд бид уулзахгүй
Зүсээ харж, зүрхээ догдлуулж ахин учрахгүй
Ахархан шөнийн амтат үйлтгэлээ эртхэн эхлье
Аальгүйхэн саран алтан хошуу хүргэхгүй. Би мэднэ ээ.

Шөнө...
Тал сар шиг уруул чинь биеэр минь тэмтчиж
Тахийн зоо шиг танхилхан бие чинь нумран тэлчилж
Шунх улаахан шимэлтийг шөнийн гэрчээр үлдээж
Шулууун сайхан хөлийг чагтлан түгжиж
Энхэр зөөлөн бумбаараа энгэр цээжийг ирвэгнүүлж
Эвлэг янагхан хэмнэлээрээ эр биеийг бүүвэйлж
Оргилсон хүслээ дураар нь тавиад нүдээ ань
Одоо л би жаргалыг чинь өгье. Нандин дуслуудыг минь хүртэж жарга

Өглөө...
Нүцгэн биес, нүгэлтэй бодлу...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-19
Хайр сэтгэл нь бүтээгүй бүхэнд хандаж хэлэхэд.........

Буруу галт тэргэнд суусан бол
Буцаад хурдхан буу.
Даруйхан буухгүй бол хүрэх газраасаа холдож магад
Дараагын галт тэрэг чинь мэдээж ирж яваа
Харин суухдаа нягталж сайн шалга
Хаашаа явахыг нь нарийн сайн асуу
Галт тэрэг дамжиж явтал цаг хугацаа чинь урсаж
Гайтай олон замуудад төөрөх магад
Галт тэрэг олон янз
Гарч болзошгүй эрсдэлд бэлэн бай
Өөр галт тэрэг, өөр зогсоол таарахыг хүлээж
Өнөөх галт тэрэгтэй бүү зууралд
Өнгөрөх вагон болгонд бас үсэрч суух гэж бүү яар
Өнгө муутай ч эдэлгээ сайтай
Өөрийг тань эцсийн зогсоолд хүргэх
Өөрийн гэсэн галт тэргээ олж аваарай хэхэхэхэхэхэхэ



...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-19
Өнөөдөр сэтгэлд унасан цөөн үгс...........

Бороо. Бодолд нулимс дагуулж зүсрээд л
Болсон зүйлсгүй бор өдрүүд гэлдрээд л
Бохирдсон сэтгэлийг минь ариусгах "хандмаа" нь хаахна явна
Бохирсон хүслийг минь тэгшлэх "онгод" нь хаанаас ирэх нүү.


Хөлөрсөн цонхноо гунигаа зуран зогсоход
Хөрш цонхноос гиюүрсэн нүд дуулахыг сонслоо.
Хөөрхийс хөрш хүүхэн бид хоёр хөшигөөрөө оролдон
Хөлийн чимээ хүлээж нэгэндээ хань болон үдшийг үднэ.




Нүгэлийн золиос болж үлдсэн
Нүдээ, нүцгэн биенээс чинь төөрүүлж чадахгүй нь.Уучлаарай.
Нүүдлийн зам шиг богинохон шөнөөр үнсүүлсэн
Нүүрээ, нөмгөн энгэрээс чинь тойруулж чадахгүй нь. Уучлаарай........



Байшингийн буланд хэсэгхэн з...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-19
Boston Celtics цувралыг 2-0 харьцаатай тэргүүлж эхэллээ.




Amway Arena - д болсон энэ өдрийн маш их ширүүн өрсөлдөөн бүхий тоглолтод хөгшин ах нар туршлага заан залуу Orlando-г илүүрхэж чадлаа. Оноогоор тасраагүй ч ах нарын сэлгээнийхэн сайн байлаа. Гараанаас R.Allen 4хөн оноо авсан ч бусад нь маш сайн тоглолт үзүүлж / тэр тусмаа капитан P.Pierce 28 оноогоор багаа тэргүүлж / үр дүндээ хожлыг өөрсдийн талд авчирч чадлаа. Playoff сайхан л болж байна. Одоо Boston Orlando-г хожоод, өнгөрсөн жилийн аварга Lakers Phoenix - г хожиж уржнангын хариуг Boston - с авах бололтой дог. Энэ жил Lakers маш сайн формтой байна. Будагтай талбайдаа Испани цагаан баавгай б...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-18
Зүрх гэгч эрхтэн..........



Энэ эрхтэн хүний сэтгэл хөдлөлтэй ямар холбоотой байдаг юм бол. Зүгээр л зүрх хүний хамгийн гол эрхтэн болохоор хүн гэгч сүртэй амьтас аливаа юмсыг гол эрхтэн, амь настайгаа ойртуулж холбож ярь ойлгож заншсан юм болов уу. Шинжлэх ухаанч хандлага бол өөрөөр тайлбарлах л байх даа. Би даан ч сайн мэдэхгүй юм даа. Шүлэг энэ тэр бичэхээрээ тэр тусмаа дурлал хайрын талаар бичэхээр амин эрхтэн зүрхтэйгээ холбож өгөх нь тэр хайр дурлал гэгчийг илүү үнэ цэнэтэйгээр бусдад хүргэх зүйл ч юм шиг. Зарим нэг хамтлаг зүрхгүй ч гэнэ үү нэг сонин дуу дуулаад л хүүхдүүд тэрийг нь дагаж дуулаад л. Зүрх сэтгэл гэ...

| Сэтгэгдэл бичих