Бичигдсэн өдөр: 2010-05-18
Арьсанд боолттой араг яснууд...............
Хүн гэгч мөн чанартаа адил л амьтас сан. Гэвч ижилгүй л юм шиг байх юм. Өөрөөсөө бусдыг өт хорхой мэт үзэхийг нь яана. Өөрсдийгөө хорвоогын амьтад дундах хамгийн дээд хэлбэр гэж үздэг энэ хүн гэсэн нэршилтэй босоо хэлбэртэй хоёр хөлтөнгүүд юуг ч яаж ч болно гэсэн бодолтой юм шиг ээ. Бодол гэснээс бусад адгуус, амьтас хүн төрхтөнүүдийн талаар боддог болов уу. За тэр ч яахав. Би хүн төрхтөнд харъяалагдах байтал яагаад ижил заяатангуудаа муулан сууна бэ. Муулахгүй гээд ч яах билээ дээ. Энэ цаг үед хүмүүн төрлөхтөнгүүд чинь нэгнээ буюу адгуусаныхаар сүрэг дотрохоо огтоос мартан зөвхөн би хорвоо дэ...
Бичигдсэн өдөр: 2010-05-18
Lakers 128 - Phoenix 107 Сайхан хожил авлаа.
Ойрдоо ажил их, зав бага болохоор блогмн рүү орж амжсангүй. Өнөө өглөөний тоглолт тун сайхан болж өндөрлөсөнд сэтгэл тун хангалуун байна өө. Кобе агаа хийх ёстой зүйлээ тун сайн гүйцэтгэлээ. Испаний цагаан баавгай ч мөн сайн тоглохын зэрэгцээ Ламар Одом сэлгээнээс гайхалтай тоглолт үзүүлсэнээр Lakers тун хэрэгтэй хожлоо авч цувралын харьцааг 1-0 болголоо. Los Angels хотын Staples Center-т болсон уг тоглолтын үр дүн, тамирчдын статистикыг www.nba.com site дээрээс авав. Өнөөдөр талбайн эзэд бүх талаараа давамгайлж байлаа. Одом ах 19 оноо 19 самбар 3 ашигтай дамжуулалт хийснээр илт илүүрхэв. Мөн...
Бичигдсэн өдөр: 2010-05-11
Одод ойчтол.......
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж
Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн
Салаад одсон амрагууд буцаж иртэл
Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл
Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн
Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан
Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж
Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж
Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан.............

Бид давалгаа...............
Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина..............
Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж
Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж
Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч
Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам.
Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж
Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй
Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж
Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна.
Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........

Шөнийн зочин
Тэнгэр зуран унах галт од шиг
Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана
Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход
Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна
Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг
Сартай гудмаар захаан босгон алхлана
Санаа алдарч, бүсээ тайлан дөхөхөд
Саахалтын "маа", биеэ чагнахан л угтана

Бичигдсэн өдөр: 2010-05-10
Сайхан үр дүн Chelsea /8/ - Wigan athletic /0/
Хэдэн долоо хоног амралтгүй явж бараг мэдрэлийн ядаргаанд орохоо шахан байтал өчигдөр оройны 21:30 - 01:30 цагын хооронд орчлон дээр хамаг проблеммаа мартаж, цээж тэнүүн сэтгэл дүүрэн амьсгал авч хүн бүхэн мэдэрдэггүй мэдрэмжийг аван сайхан унтаж амарлаа. Дидьер Дрогба чи Африкийн хар азарга минь, төгс довтлогч мөн юм аа. Хэн ч чамайг хөгшин гэж хэлэхээргүй байлаа. Лампард, Малуода, Баллак, Калу, ер нь бүгд байрлал байрлал дээрээ төгс байлаа. Chelsea цомын эзэн болох эрхтэй. Та бүгд үүний төлөө хэрхэн хичээж зүтгэж байлаа. Шилдэг мэргэн буучаар Зааны ясан эрэг улсын болон Лондоны "Угсаатнууд"-...