Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-05-21
Мөнгөн хонхны цангинаа - Хөнгөн гунигийн цамнаан


Аз жаргалын үүд хүн бүхэнд нээлттэй
Асар энэхэн хорвоод мөрөө үлдээх жамтай
Алдаж оноохоос айдаг хүмүүн гэсэн нэртэй
Амьдрал хэмээх орон зайд жигүүр дэвэн дүүл. Дүү минь

Саяхан л ирсэн он жилүүд нандин дурсамж болон үлдэж
Сайхан үерхсэн нөхөд чинь салаа замаар цувж
Баяр гунигын санаашралаа эл өдөр л задгайлж
Баяртай учрах ерөөлийг багш нартаа өргө дөө. Дүү минь

Чилийсэн урт оюутаны жилүүд чинь дурсгалын цомог болоод л
Чиг нийлсэн найзууд тань чимээгүйхэн дотроо мэгшээд л
Дасаж ээнэгшсэн ордон чинь баярын тууузаар инээгээд л
Далай уужим багш нар тань бахдалын өнгөөр мишээгээд л

Сул асгарах сувдан дусал, т...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-20
Санаж байна уу ? Хайрт минь.......

Санаж байна уу ? Хайрт минь. Тэр өвлийн үдшийг

Саарал цастай гудамнаа нэг л эвлээгүй яриаг

Дуугүйхэн инээмсэглэсээр бидэн алхна. Алга хөлрөн алхна.

Дуусашгүй зам байгаасаа хэмээн алхна. Жавар уяраан алхна.

Найз нь одоо тэр л замаараа хааяа нэг алхдаг аа.

Насных болоогүй ч анхных байсан гэгээн хайраа дурсдаг аа

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-20
Бэлзэг - Хурууны гав

Гартаа чимэглэлгүй маань

Гангарах дургүйдээ бус

                                                                                        Эд гутаана гэж ичсэндээ ч бус

Эхнэр болох нэгэн олдоогүйдээ ч бус

Дусал нулимсны үнэгүйд нь бус

Дураар тонгичох эрх чөлөөг билэгддэгт нь бус

Нэг л хүн, нэг л учрал зүрхэнд явдагтаа

Нисээд одсон хайрандаа дэндүү их дассандаа

Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад

Сонихон үртэсийг нь сахиуслан зүүж хадгалаад

Давчуухан хорвоод ганцаардаж явахдаа

Дахиад алдахгүйн тангараг өргөн уйлахдаа

Хайр гэдэг аугаа хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбосо...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-20
Дөрвөн мөртүүд...........

Таг чимээгүйд тамхиа зуугаад суухад
Тайтгаралыг орлож дуртгал сүүмийнэ
Тахир зам шиг амьдралын минь тэртээд үлдсэн
Танхилхан амрагын дүр тэнгэрийн хаяанаа бүрэлзнэ.



Харш жилтэй, учрах жамгүй амраг чамтайгаа
Хаврын сардаа л нэг нүдээ чимэн зөрөхийн
Хаа насандаа үйлдсэн үйлийн лайгаар
Хачин жигтэй дурлалыг хэн над руу илгээнэм


Чийг даасан хаврын бүүдгэр үдшээр
Чиг алдан тэнэж явахад
Чилгэрхэн шилбэ тэгшхэн мөр өмнүүр хөндөлсөх нь
Чи чинь хэн сэн билээ. Урьдын учрал мөн үү..................


Таараагүй гутал хөл холгох шиг
Тасраагүй хайр минь сэтгэл эмтлэх нь
Дахиж би ийм хайртай учирмааргүй байна
Далдын зөгнөлө...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-20
Lakers 124 - Phoenix 112 Сайхан хожил авлаа.

Энэ өглөөний тоглолтын үр дүн чухал байлаа. Энэ үр дүнгийн төлөөх өрсөлдөөн маш ширүүн явагдсаны эцэст LAL маань өөрийн Staples Center - тээ дараалсан хожлоо авч playoff - ийн цувралыг 2-0 х арьцаатай тэргүүлж эхэллээ. Энэ өдрийн тоглолтонд Испана цагаан баавгай P.Gasol маш сайн тоглож оноо авалтаар багаа тэргүүллээ. Мөн  L.Odom сэлгээгээр орж ирэн багаа сэргээж хэрэгтэй оноо түүсэнээр энэ тоглолт LAL-ийнх боллоо. Урагшаа Нуурынхаан. Замдаа таарсан болгоноо нугасалж Аваргын бөгжөө зүүцгээнэ шүүв




















field goalsrebounds   pos min fgm-a 3pm-a...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-19
Боржигон Сэцэн вангийн хошууны өнөөгийн засаг захиргаа болох миний аймаг Говьсүмбэр

Аймгийн ерөнхий мэдээлэл 2010-01-15 20:44

 

Аймгийн ерөнхий мэдээлэл

Улсын бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Харин Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдөр 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8 сард байгуулагдсан.

 

Монгол улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт, Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд оршдог. 5.5 мянган километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй хойд талаараа Төв аймгийн ...

| Сэтгэгдэл бичих