Бичигдсэн өдөр: 2010-05-26
Жаргал гээч........................ Зовлон гээч................
Хүн гэдэг ер нь ёрын амьтан шүү. Дандаа л байхгүй, болохгүй, ирэхгүй гэх мэт бараан зүйлээ л урьтал болгоно. Энэ нь зовлон гээч нэр томъёо нь ч юм билүү. Хэзээд зовлонгоо жаргалын урьтал болгон ярина. Бодно. Би жаргалтай байна гэж цаг тутам ярихгүй ч хааяа ч болтугай болж бүтэж байна гэсэн бодлоо урьтал болгохгүй. Юу юуны духанд хүрээгүй л зовлон тоочно. Би ч мөн л мөн чанар нэгтэй хүн гэдэг нөхөдтэйгээ адил зовлонг л тоочиж суух юм. Тэхээр байна аа. Ер нь хүн гээч маань жаахан жаргалаа тэр өч төчнөөн зовлон дундаасаа харж чаддаггүй юм болов уу гэж бодох юм. Нэг юм дутаа л биз. Нилээн хэсэг юм...
Бичигдсэн өдөр: 2010-05-26
Царайны сайханаар амьдрал сүлэхгүй гэж.........
Монголчуудын маань зүйр үгс тэр л чигээрээ амьдралын философи байх юм. Бидэнд хандаж хүн бүхэн Царайны сайханаар цай сүлэхгүй гэдэг маань мөн чанартаа амьдрал сүлэхгүй л гэсэн үг юм билээ. Би ч гэнэн залуугын хар гайгаар царайны сайханаар амьдралаа сүлэх гээд л зүтгээд л байлаа. Зүтгээд л байлаа. Нэг л биш ээ. Болох янз алга. Байнга л гашлаад байлаа. Ямар байнга гашилсан амьдралтайгаа зууралдаад сүлэгдэхийг нь хүлээгээд байлтай биш. Болихоор шийдэв. Гашилсан амьдралтай байж тамаа цайлгасанаас өнгөгүй ч өөрийн амьдралаа бодсон нь дээр санагдав. Хэзээ нэгэн цаг царайны сайханаараа бус ч бусад зү...
Бичигдсэн өдөр: 2010-05-26
Чамайг би одоо хайрлахгүй
Чамайг би одоо хайрлахгүй
Чанх дээр гөлрөх сар шиг хүйтэн
Чамайг би одоо хайрлахгүй
Чинад холын одод шиг хөндий
Чамайг би одоо хайрлахгүй
Чавхнаас мултрах чулуу шиг ниссэн
Чамайг би одоо хайрлахгүй
Чийг хүссэн сэтгэлийг минь гундаасан
Чамайг би одоо яадаг ч байсан хайрлахгүй. Амалчихий....................
Чанх дээр гөлрөх сар шиг хүйтэн
Чамайг би одоо хайрлахгүй
Чинад холын одод шиг хөндий
Чамайг би одоо хайрлахгүй
Чавхнаас мултрах чулуу шиг ниссэн
Чамайг би одоо хайрлахгүй
Чийг хүссэн сэтгэлийг минь гундаасан
Чамайг би одоо яадаг ч байсан хайрлахгүй. Амалчихий....................
Бичигдсэн өдөр: 2010-05-25
ДАШТ- ий үеэр эхнэр болоод найз охидуудад бүх эрэгтэйчүүдийн зүгээс өгөх зөвлөгөө
1. 2010 оны 06.11-07.11-ы хооронд хэвлэл мэдээллүүдийн спортын буланг анхаарна уу, ингэснээр ярианд оролцож болно. Хэрвээ дээрх зааврыг биелүүлэхгүй бол би чамайг тоохгүй шүү, битгий үглээд байгаарай.
2. ДАШТ-ий үеэр зурагт ерөөсөө л минийх, үүнийг эсэргүүцнэ гэсэн ойлголт байхгүй шүү. Удирдлага руу хальт л харвал нүдээ алдаж магадгүй шүү.
3. Тоглолт үзэж байхад зурагтын урдуур явах зайлшгүй шаардлага гарвал надад түвэг удахгүйгээр газраар мөлхөн гарч болно. Эсвэл ямарч хувцасгүйгээр нэг л удаа гарна шүү. Тэгвэл яахав хальт нэг дагуулж харж болох юм.
4. Тоглолтын үеэр чамайг х...
Бичигдсэн өдөр: 2010-05-23
Нэрраццурри буюу Интерчүүдийн мөрөөдөл биеллээ.
Нэрраццурри буюу Интерчүүдийн мөрөөдөл биелэж 1965 оноос хойш бараа нь харагдаагүй цомыг тэд Португал мэргэжилтэн Жозе Моуриньогийн удирдлаган дор Аваргуудын лигийн 3 дахь түрүүгээ, мөн энэ улиралын 3 дахь цомоо өргөцгөөлөө. Ингэснээр Португал мэргэжилтэн Жозе Моуриньо 2004 онд Португалийн Порту клубын хамтаар Аваргуудын Лигийн аврага хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан бол Аваргуудын лигт 2 өөр клуб удирдан аварга болсон түүхэн амжилтыг давтлаа. Байерн Мюнхенээс эл тоглолтон дээр гайхалтай гялалзаж байсан тоглогч бол яахын аргагүй А.Роббен байлаа. Интерийн топ хамгаалалтын шугамыг сэтлэх...
Бичигдсэн өдөр: 2010-05-22
Гунигийн аялгуу
Уйтай саран оддын дундаа санаашрангуй зүүрмэглээд л
Уймраа салхин моддын дундуур яарангуй зүтгээд л
Урт холын бодол цонхоор гарч тэнээд л
Уусан архины шилнүүд гунигийн аялгуу исгэрээд л
Тал саран огторгуйн хүйсийг салгалан тэмтчээд л
Тамиргүй салхин талын энгээр сажлан зүглээд л
Тасарсан бодлын залгаас тагт дамжин тэнээд л
Татсан тамхины ишнүүд гунигийн аялгуу үнэртүүлээд л
Хөлөрсөн цонхны цаана хөлийн чимээ бидрээд л
Хөвөрсөн үүлсийн наана хөгийн чийг хуралдаад
Хөглөрсөн бодлын дэргэд хөнжлийн өнгө бүүдийгээд л
Хөнтөрсөн хувингийн доороос хөсрий өвс түрээд л
Тэнгэр зуран унах солир нь хүртэл гуниг
Тэнхэ...
Уймраа салхин моддын дундуур яарангуй зүтгээд л
Урт холын бодол цонхоор гарч тэнээд л
Уусан архины шилнүүд гунигийн аялгуу исгэрээд л
Тал саран огторгуйн хүйсийг салгалан тэмтчээд л
Тамиргүй салхин талын энгээр сажлан зүглээд л
Тасарсан бодлын залгаас тагт дамжин тэнээд л
Татсан тамхины ишнүүд гунигийн аялгуу үнэртүүлээд л
Хөлөрсөн цонхны цаана хөлийн чимээ бидрээд л
Хөвөрсөн үүлсийн наана хөгийн чийг хуралдаад
Хөглөрсөн бодлын дэргэд хөнжлийн өнгө бүүдийгээд л
Хөнтөрсөн хувингийн доороос хөсрий өвс түрээд л
Тэнгэр зуран унах солир нь хүртэл гуниг
Тэнхэ...