Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-05-29
Ч - д...

Чимээгүй урсах гол шиг сэтгэл
Инээх нь хүртэл ариухан итгэл
Мэлмий хархан нүдэнд нь гомдолын дусал тунаагүй
Гэрэлт борхон царайд нь гунигийн сүүдэр унаагүй
Эрх танхи арван найман нас
Эргэх хорвоод заяасан ариухан цас


| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-29
Ж - д...........

Жаргал далласан насны минь жаалхан зам дээр
Амар мэнд асуун зөрсөн эгэл талын үнэрхэн
Ванлий чиг явсан насны минь зөөлөн харгуй дээр
Харц хаялан зөрсөн ээсэн галын очхон
Ардын дуу шиг гэгэлгэн үеийн минь ариухан зөрөг дээр
Амьсгал даран зөрсөн аядуу намуун алаг нүдэнхэн минь...............

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-28

Шувуудын цуваа нэг л гунигтай ирэх чинь
Шуурсан тэнгэр нэг л уйтай цэлмэх чинь
Шунх улаан наран нэг л гунигтай мандах чинь
Шулганан гүйх болжмор нэг л уйтай шогшрох чинь

Дөнгөж гөлгөлсөн модод нэг л гунигтай дохих чинь
Дөлгөөн нуурын мандал нэг л уйтай мэлтэлзэх чинь
Дөт, ойрын замууд нэг л гунигтай зэрэглээтэх чинь
Дөнгөж орсон бороо нэг л уйтай урсах чинь



...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-28
Танилцъя бүсгүй минь..........

Сэтгэлээ задгайлж, дурлалаа би дурдатгал болгон цааш хадгалаад
Сэмэрсэн итгэлээ хаврын бороогоор угааж нэгэнтээ сэргээгээд
Хааш хөтлөхийг мэдэхгүй өөрийн дасал бус замаараа алхлаа
Халх нутгын хангайн согоо шиг бүсгүй минь хаа хүрэх нүү. Хамтдаа алхъя

Зулзаган моддын үнэрт мансуурч зуур замдаа нэрсээ мэдэлцье
Зуны оройн гэгэлгэнд хөтлөгдөн зугаалж буй хос аятай нэгнээ чимье
Энэ л үест биднийг чийглэж бороон дуслууд бодол нийлүүлэн унаасай
Эгэлхэн хирнээ яруухан үдшийн болзоог минь чи инээд алдан зөвшөөрөөсэй



...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-28
Чамайг бага багаар мартах гэж,сэм сэмээр хайрлах гэж би амьдарна...

Зүүдний минь үүдээр бүү шагай
Зүгээр л дэргэдүүр нь өнгөрч орхи
Зүрхний минь бичлэгийг битгий савлуул
Зүгээр л ховдолыг нь цоолсоноороо үлдээ
Ирсэн шигээ буцаад яв. Чамайг мартъя
Итгэсэн шигээ намайг дурс. Чамайг саная
Илбэсэн шигээ бусдыг илбэ.Чамайг мартъя
Ингээд хоюулаа саллаа ч хааяа саная
Одоо чи миний сэтгэлд ирээд буцсан улирал
Онгодоор цалгисан насны шүлгийн хэдэн мөр
Оддын дунд үлдсэн охорхон жаргалын дурдатгал
Охь хатуудсан дарсны онцгой нэгэн амт................
...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-27
Хаврын шөнө...

Согтуу салхин хашаа налан гуйвж одоход
Солгой саран хаа хамаагүй гуниг дуулж
Солиорсон одод хажуу нэгнээ хэмлэн харваж
Сохор нохой бусдын яс эрэн төөрнө.

| Сэтгэгдэл бичих