Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-05-29
З -д ..

Зүмбэр цагаахан цээж чинь - зүүдэнд үзэгдэхийм амрагхан минь
Аяга дүүрэн нулимстай мэлмий чинь - атгахан зүрхийг минь базах шиг болохийм хонгорхон минь
Яргиа цалгиа инээд чинь - ялимгүй гунисан сэтгэлийг минь үргээж л нэг уужруулахийм амрагхан минь
Арван хэдхэн насанд минь амьдралын нууцыг таниулсан амрагхан. Аяс аясхан чамайг санаж л эгшдэг шүү би чинь
...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-29
Т - д...

Түүчээ он жилүүдэд халуун өвөр эзгүйчилж
Үйлтээ орчлонгийн нүглийг өөртөө хадгалж
Минийх болоогүй түүнээс минь жаргалыг нь хулгайлж
Эсэр цагаан орны ган төмрийг шалгалцаж явсан
Элэг дулаан сэтгэлээ миний л өмнө дэвссэн бүсгүй минь чи хаахна явна....

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-29
С - д ..

Санаанд ороогүй учралыг бэлэглэж орхиод
Аманд багтахгүй амьдрал нэхэж шаналгасан
Рашаан тунгалаг амтыг мэдрүүлж өгөөд
Айдаст хүргэх хайр гуйж шалсан
Андуу зам дээр минь эндүү учирсан амрагхан минь........

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-29
Г - д ...

Гил шөнийн уртыг гийгүүлж явж дээ бидэн
Эсэргэн цагын гунигаа нэгтгэж л явж дээ бидэн
Рид шидийг хэн хэндээ ерөөж инээж л явж дээ бидэн
Луун хээтэй хөнжлийг хувааж л явж дээ бидэн
Эрлийн аяндаа гарахдаа орхиод л гар ч дээ би чинь
Эхнэр тавилангаа тосоод одоо л жаргаж дээ чи минь

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-29
Бас нэгэн Ж - д ........

Жирмийн сүлжээ шиг насны минь амьд хэлхээ
Амрагийн тэнжээ шиг үеийн минь нэгээхэн дурдатгал
Рашааны тунгалаг шиг бороотой намрын гэнэхэн улирал
Гантай зун шиг биеийг минь дэвтээж явсан гэмгүй учрал
Аз дутсан гунигийг минь нимгэлж өгсөн ачтан
Лангаар үнэмлэмгүй амтыг одоо л эдэлж буй азтан

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-29
О - д...

Онож алдсаныг дэнслэгч цаг хугацааны диваажинд дэргэд чинь байж

Юмдүүжин цэцэгийн эмзэгхэн дэлбээ адил цэвэрхэн гарыг чинь атгаж

Урсан урсан өнгөрөх хоног өдрийн нугачаанд сөхрөлгүй

Кар- тай өвлийн жихүүнд жиндэлгүй бүлээн хайранд бүүвэйлэгдэж

Анир чимээгүй оддын шивнээ дуулдам үдшээр дуугүйхэн налан сууж

Дутаж гомдсон сэтгэлээ аргаданхан чиний л дэргэд жаргахсан даа Оюунанаа

                                                                        / Кар – цас гэсэн казак үг /


Бараг л 6 жилийн өмнө бичиж байсан юм байна. Олон жил өнгөрч...

...

| Сэтгэгдэл бичих