Бичигдсэн өдөр: 2010-06-05
Эрээвэр хураавар дөрвөн мөртүүд
Шүүрс алдсан сэтгэлийн шүүрхий шүлэг шиг
Шүлс унагасан нүглийн шүлтгүй үнэ шиг
Шөнө урсгасан хөлсний шүүсгүй амт шиг
Шүхэрлэн унах саарал цаснаар ганцаар алхахсан
Шар нарны халуунд бие нүцгэлээд
Шанд орох замд сэтгэл хөлрөөд
Тааны хурц үнэрт хамар согтоод
Тал нутгынхаа салхитай давхиж явах омголон байна
Сарнаас ургасан мөлхөө цэцэг шиг тахимаа давсан үстэй л байсан
Санаанаас урссан шүлгийн онгод шиг танхил гэнэн аальтай л байсан
Саахалтын дайдад яваад ирэхэд санаад үнсдэг хайртай л байсан
Сар нарны сэнэгүй эргэлтэд сэтгэл эргээд одож л байсан.....................
Чи байсаан. Надад. Одоо энэ бүхэн өнгөрсө...

Бичигдсэн өдөр: 2010-06-04
Урагшаа Нуурынхааан. Та нар Boston Celtics- с илүү байгаагаа өнөөдөр харууллаа.
Энэ жилийн буюу 2009/2010 оны аваргын төлөөх цуврал тоглолт УБ-н цагаар өнөө өглөөний 09:00 цагт Лос Анжелес Лакерс багийн Staples Center - т Boston Celtics болон Los Angels Lakers багуудын хооронд халуухан өрнөж талбайн эздийн хожлоор өндөрлөлөө. NBA - гийн хамгийн арвин түүхтэй( Boston 17, Lakers 15 ) босоо багуудын тоглолтод эл өдөр мөн л нэгэн түүхэн тоглолтын цувралаа эхлүүллээ. Энэ улиралд Lakers-н өмгсгөлийг өмсөх болсон R.Artest энэ багт ирсэн үүргээ хангалттай биелүүлж эсрэг багийн лидер P.Peirce - г "хав барь" -ж ид шидээ үзүүлсэний дээр мөн хэрэгтэй үед хэрэгтэй оноонуудыг түүж байл...
Бичигдсэн өдөр: 2010-05-30
Lakers 111 - Phoenix 103 үнэхээр сэтгэл хангалуун байна. Дараагых нь Boston
Өнгөрсөн улиралын аваргууд эл өдөр өөрсдийн хүчирхэг өрсөлдөгч PHX Suns багийг өөрсдийнх нь US Airways Center - т нь 6 дахь тоглолтонд гайхалтай хожил авсанаар бүсийн аваргын төлөөх цувралын харьцааг 4-2 болгон тэргүүлсэнээр NBA - н 2009/2010 оны аваргын төлөө эртний өст Boston Celtics багтай өрсөлдөхөөр боллоо. Эл өдөр өмнөх тоглолтонд тааруухан тоглосон ч цаг дуусах мөчтэй зэрэгцэн хожлын оноог багтаа авч ирж байсан Индианагийн хуучин, LAL - н шинэ цэрэг Р.Артест гайхалтай тоглолт үзүүлэн багтаа болон өөрийн аварга болох гэсэн ирээдүйдээ ихээхэн хувь нэмэр оруулсан тоглолтыг үзүүллээ. Р.Арте...
Бичигдсэн өдөр: 2010-05-29
Одоо би ганцаар. Хайр дурлал гэх хашаанаас гараад......
Хайр дурлал гэх хашаанаас гараад
Хаашаа ч хамаагүй алхаж явна
Одоо харин би ганцаар. Дур хүслээ задгайлж
Охидын харцыг эргүүлж, танихгүй дурлалд бэлдээд
Зуны үдшийн болзоонд хэн нэгэнтэй хамтдаа алхмаар
Зургаан сарын эхэнд хүний охидыг хүргэж өгмөөр.................
Хаашаа ч хамаагүй алхаж явна
Одоо харин би ганцаар. Дур хүслээ задгайлж
Охидын харцыг эргүүлж, танихгүй дурлалд бэлдээд
Зуны үдшийн болзоонд хэн нэгэнтэй хамтдаа алхмаар
Зургаан сарын эхэнд хүний охидыг хүргэж өгмөөр.................
Бичигдсэн өдөр: 2010-05-29
Ц - д ...
Цэл ногоохон л хүний үр надтай учирсан. Одоо гандаж эхлэж
Эл даруухан л миний амраг түүнд очсон. Одоо задарч эхлэж
Эрэг дагасан ус шиг эр даган одсон. Одоо ядарч эхлэж
Гэгээ дагуулсан нар шиг явсан юмсан. Одоо бүдгэрч эхлэж
Ижий ганц л эрдэнэдээ бурхан ганц үр нь юмсан. Одоо ганцаардаж эхлэж
Ирэх жилүүдийн бараанд сөхөрч л явна гэнэ. Одоо л сэргээрэй залуухан цагын минь ногоохон нахиа минь ээ......
...

Н - д
Навчин хэлбэртэй уруулаас ганц л удаа амссан. Тэр л балыг
Алхан хээтэй энгэрээс ганц л удаа үнэрлэсэн. Тэр л сүрчигийг
Савхан аястай хуруунаас ганц л удаа хүртсэн. Тэр л дарсийг
Алтан ээмэгтэй чихэнд ганц л удаа шивнэсэн. Тэр л хүслийг
Азтан аятай жаргалаас ганц л удаа амссан. Тэр л шөнийг