Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-06-29

Áóðóó áîäëûí æàâðûã ¿ðãýýæ òîðìîëçñîí
Áóÿí í¿ãëèéí äýíñèéã ¿ãýýðýý òîìñîí
Áóöàõ àðãàã¿é ò¿¿õèéã áèåíèéõýý õàãàñààð á¿òýýñýí
Áóðõàí ñýòãýëèéí ¿ç¿¿ðòýý Áóëãàà íàìàéã èâýýñýí á¿ñã¿é ¿ð ýý.

Бичигдсэн өдөр: 2010-06-18
Энэ улиралын аваргын цувралд LALakers түүхийг эргүүлэн аваргаллаа..

Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 09:00 д Los Angeles хотын Staples Center -т 2009/2010 оны NBA - н аваргын төлөө цувралын 7 дахь тоглолт эхэллээ. Тоглолт маш ширүүн өрсөлдөөн дунд эхлэсэн ба зочин баг болох Boston Celtics -нхэн онооны давуутай байдлаар 1 дүгээр үеийг тэргүүлсэн юм. Үүн дээр LALakers-нхан маш богино хугацаанд дүгнэлт хийснээр тоглолт эргэж эхлэсэн ба багийн лидер К.Брайнтын довтлогоо эл өөр хангалттай байсангүй. Гэвч бусад тоглогчид аваргын төлөө гэсэн өндөр хүсэл эрмэлзлэлтэй тоглолтоор эсрэг багаа дарж авлаа. Тэр тусмаа энэ багт зөвхөн аваргын төлөө ирсэн Р.Артэст хүсэл мөр...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-06-15
Cot d Ivoire маань өнөөдөр тэсрэлтийг хийж гайхамшигийг бүтээнэ.

Энэ удаагын ДАШТ эхлээд тийм ч сонирхууштай, сэтгэл хөдөлгөж зүрх донсолгосон тоглолт тэр бүр гарахгүй байгаад жаахан тиймэрхүү л байна. Харин өнөөдөр хүсэн хүлээсэн гайхалтай тоглолт болох болно. Европын Бразилчууд гэгддэг Португаль болон Самбагийн хаад Дэлхийн таван удаагын аварга Бразилчууд, мөн манай тивийн бас нэгэн төлөөлөл хурдтай тэсрэлттэй Хойд Солонгосын багууд манай Заануудтай нэг хэсэгт орж " Үхлийн " гэгдэх хэсгийг үүсгээд байгаа ба хэсгийн эхний тоглолт өнөөдөр Португаль болон Заануудын тоглолтоор эхлэх ба Эхний тоглолтын үр дүнгээс хэсгээсээ хэрхэн гарах эсэх нь тодорхой болох б...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-06-08
Дөнгөж сая урссан Дөрвөн мөртүүд

Чийг ханх тавьсан зуны сэлүүхэн үдэш
Чиний тухай дуугаа аялан ганцаар  алхахад
Чимээ аниргүй тэртээ тэнгэрийн сэргэлэн одод
Чилийж одсон тэр л жилүүдийн дурдатгал шиг тодорно.


Сэмэрсэн итгэлээ танай гадаа гээчихээд алхахад
Сэтгэлийн цамнаа задарч хоолой арган зангирч
Сэтэрч урагдах адил энгэр цээжээр бөглөрч
Сэнэгүй явсан жаргал минь сэвтэж, хатаж билээ......


Арван зургааны саран чиний л инээдэнд хоргодож
Ардын дуу аялсан чи миний л энгэрт нялхарч
Азын дөрвөн бэрх шиг бидний харц эвлэж байхад
Аавын гэрийн хойморт зуны шөнө даан ч богино байж


Шившиж орхисон, ширдэг бүрхсэн шагай шиг
Шинэхэн зуны сонихон од...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-06-08
Ажил хиймээргүй байх чинь ээ.............

Юу гээч нь болсын бол. Үнэхээр их залхуу хүрээд байх юм. Энэ төрийн ажил надгүйгээр зогсохгүй ч гэсэн би энд хийх ёстой зүйлээ хийгээд ном журмаараа ажилын местэн дээрээ сууж байх ёстой ч яг одоо гадагшаа хаалгаар гараад хаа хамаагүй зүг рүү явчмаар ч юм шиг. Аль эсвэл маш өндөр зүйл дээр гараад тэртээ дээрээс харж болох бүх зүйлсийг хараад л суугаад баймаар. Үгүй ядах наа модон дунд навчис сэрчигнэх, хаа нэгтээ нас няс хийн гишүү хугарах, элдэв шувуудын дуу сонсоод л чийглэг, бамбалзуур хөрсөн дээр хэвтмээр ч юм шиг. Яагаад ийм бодол төрөв. Бодвол би хүмүүсээс уйдаад байгаан болов уу. Хэсэгхэ...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-06-08
Бороон дуслаар бодлоо угааж Босоо заяагаа хиймориороо тэгшлээд явна аа.....

Удаан хүлээлгэсэн учрал шиг
Уясал дагуулсан намуухан дуслууд
Уйт бодлын гунигийг урсгаж
Урьд шөнө зүрхэнд шивэрлээ.

Зулзаган хусны гэнэхэн навчис шиг
Зун үзүүлсэн аядуухан шиврээ
Зураг гоо охидын сормууснаа бөнжигнөж
Зул цагаахан шөнөөр зүүдэнд дусаллаа



| Сэтгэгдэл бичих