Буцаж ирэхгүйг чинь мэдэж байвч
шөнийн ододтой сүжирч хүлээе
Бурханаас гуйгаад гуйгаад нэмэргүй ч
зүрхэн тарни шиг шившэж хүлээе
Будан дунд хайгаад олохгүй ч
бодолдоо чамайг бидэрч хүлээе
Булган сортой сарнаас гуйхгүй ч
бороотой намраар чамайг л хүлээе. Оюунанаа
Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе
Сүжиг итгэлийн тарнийг зүрхэндээ шившиж хүлээе
Сүрэг тогоруун дуунаар гуниг хөглөж хүлээе
Сүүмэн цэнхэр намраар сураг тавьж хүлээе. Оюунанаа
...
Намираа хуран сэтгэл хөлөргөсөн
саарал намар
Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн
толгой бөхөгөр
Буцаж яваа наран илч муутай
өдрийг өнгөрөөнө
Буруутан болсон гэнэн зүрхэн
хоног тоолон
хорвоог туулан
нууцхан хайрлан
нулимстай зүүдлэн
чамайгаа санана.
Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино.
Хөндий даган цайрах жи...
Насан багахан үеийн хонгор
Сүсэг бишрэлийн шүтээн болсон
Нартад ховорхон миний л хонгор
Анх л дурлал гэгчийг мэдрүүлж үг холбож, үзэг цаас нийлүүлж байсан адтай, галттай анхны хайрын минь эзэн Оюунанаа. Ай Оюунанаа чи амьдралд минь өнгө өнгийн хөг нэмж амтат сайхан дурсамжуудыг минь хамтдаа бичилцэж дээ. Дурдатгал дурсамж дүүрэн дурлал минь аавын хүүгийн чадал сориод алс тэртээд нисэж. Чамаар би дутдаг ч, бас чамд баярладаг. Амьдрал гэдгийг анх таниулсан чи минь хүний дээд, хүршгүй оргилуудын нэгэн шүү............
...
Шар тос шиг үлбэгэр наран дор шатаж шаналсан
Шарз, хорзны гашуун дөлөнд шартаж шаналсан
Шанз, ятганы хөнгөн хөгөнд уярч шаналсан
Шалбааг, дусаалын усанд үйж үхтэлээ шаналсан.
Одоо би шаналахаа больсоон
Олны дундаас түүнийгээ хайхаа больсон
Охид бүхэнтэй түүнийгээ жишихээ больсон
Орой, шөнийн зүүдэндээ түүнийгээ үзэхээн больсон
Онгод урсгаж түүндээ зориулдаг шүлгээн бас бичих ээ больсоон...
Тэр л нэгэн гэр бүлийн эрдэнэ болон ургасан
Хатан завилалтай тэнгэрийн дагина чамд
Халх нутгийн хүү мэнд мэдэн мэхийнэм
Энэ л билигт өдрийг он оноор олонтаа угтаж үдэж
Эгэл амьдралынхаа алдаа оноог эргэцүүлэн тунгааж
Зуны сар шиг зурсхийгээд өнгөрөх орчлонгийн жамыг халж
Зуун зууны хүрдийг энэ л өдрийн төлөө туулан жаргаарай.
Тэр нэгэн бүсгүйд...........
...