Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-09-06

Болор тунгалагхан сарны дор
Бодлоон цалгиаж чамайг шүлэглэмээр
Борог шивээн толгой ганхуулж
Борхон намраа чамаар гоёмоор

Тунгалагхан оддын болорхон туяанд
Тураг биеийг чинь налан суумаар
Туурга цагаахан намрын сардаа
Тун чиг сайхан чамдаан зоръё

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-09-06
Болортунгалаг аа.....

Хурмастаас асгарах бороон дусал - Болортунгалаг
Хуурнаас хөврөх хөнгөн аялгуу - Болортунгалаг
Хүйлэн бодлын шүлгэн эрхи - Болортунгалаг
Хүмүүн заяаны шүтээн эхлэл - Болортунгалаг аа..

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-09-06
Больчихож.......

Сайхан бүсгүйчүүдэд дурлахаан больчихож
Санааширч тэднийг мөрөөдөхөө больчихож
Сар асгаруулан шүлэг тэрлэж гунихаан больчихож
Саатан саатан хүзүүгээн чилээж харахаа больчихож

Гуниг зурах бороон дуслуудаар гансрахаан больчихож
Гурван маралд бодлоо аргамжин зүүдлэхээн больчихож
Гудиггүй зангаар охид хоргоон гудамаар хэсэхээн больчихож
Гутал элээн орчлонгоор хэсэх тэмүүлэл маань зогсчихож.  Би чинь ингэхэд хүн байх аа больчихож...

...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-09-02
Амьдрал дундуур туучна....

Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ

Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ

Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана.

Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-09-02
Сүүлчийн шөнө....

Давчуухан хугацаатай богинохон үдэш

                   аадар бороо шиг асгарсан тачаал

Дахин ирэхгүй ахархан жаргал

                   анхны шөнө шиг ариухан үйлтгэл

Шингэн дуу, нүцгэн бие

                   тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй

Шимэх уруул, нүгэлгүй бодол

                   тэвэр багадсан тэнхлүүн хүсэл

Орчлонг умартан, хүсэлдээ мансууран

                   тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч

Огторгуйд уусан, дуу алдуулан

                   тэмдэг үлдээн биесээ шимж

Маргаашийн учрийг мартан цэнгэж

                   ум зандан ур цэцэглүүлж

Маргашгүй үнэнийг магад о...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-09-02
Хайртай..........

Өгсөж уруудах  замбууд ОЮУН билиг төгсхөн төрж

Өнгө алагхан хорвоогын нандин ЭРДЭНЭ минь хэмээгдсэн

Өлзийт учралаар учирсан ЧАМДАА л өгсөн итгэлээрээ

Өдөр өдрийг угтаж үдэж БИ чинь явах л тэрхэн үедээ

Өрөөл бусдад хэлэх учиргүй ХАЙРТАЙ гэдэг үгийг

Өглөө бүрийн нарнаар дамжуулж нэгэн шивнэдэг ШҮҮ

 


 

Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод

Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж

Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж

Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр

Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн

Бүрэг ичимхий дүртэй Монголжинг...

| Сэтгэгдэл бичих