Бичигдсэн өдөр: 2010-09-14
Автобусны цонхоор ертөнц харагдана 1
Говийн нар шиг хайр найргүй хурц нар сүрэг хүмүүсийг нэгэн давчуу хашаанд бөөгнүүлээд шарж байна уу гэлтэй төөнөсөн нэгэн ням гарагийн үд дунд болж байлаа. Энэ хотынхны тэн хагас нь юм зарж үлдсэн хэсэг нь худалдаж авдаг юм уу гэмээр...
ЭЦЭГ бөөн хүмүүсийн дунд шахацалдан, түлхэлцэж, хараалгахдаа хараалгаж, өөрөө ч бусдаас дутахгүй хараал тависаар урагш зүтгэнэ. Түүний хөлс шанаан дээгүүр нь зам татан урсаж угаагаагүй цамцных нь захыг норгосоор нэгэн хар хүрээ татсан мэт болгожээ.
Тоос боссон гудамны үзүүрт хөлсөө арчин суух зуур тамхи асаан сорох түүний уруул үл мэдэгдэх татвагна...

Бичигдсэн өдөр: 2010-09-13
Сүүлчийн шөнө....
Давчуухан хугацаатай богинохон үдэш
аадар бороо шиг асгарсан тачаал
Дахин ирэхгүй ахархан жаргал
анхны шөнө шиг ариухан үйлтгэл
Шингэн дуу, нүцгэн бие
тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй
Шимэх уруул, нүгэлгүй бодол
тэвэр багадсан тэнхлүүн хүсэл
Орчлонг умартан, хүсэлдээ мансууран
тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч
Огторгуйд уусан, дуу алдуулан
тэмдэг үлдээн биесээ шимж
Маргаашийн учрийг мартан цэнгэж
ум зандан ур цэцэглүүлж
Маргашгүй үнэнийг магад орхиж
...Бичигдсэн өдөр: 2010-09-13
Зул зулхан цэцэгс шүүдэрт өглөө жиндэн мэндэлж
Зургаа долоон сарын наран жаргахаа мартан нозоорч
Зураг зургын өнгө шиг охид солонгорон алдан гунхаж
Зуур зуурхан сэвших салхин найргийн дугараанд согтож
Зурвас зурвасхан ганганах шувууд тэнгэрээ чимэн дээшлэж
Зууны зууны залгаа намар нь миний л сэтгэлд ирж ээ........

Бодол уясаасан шүлгийн мөрөө чамаар л гоёдог
Борог борогхон өдрийн уртыг тэлж чамаар л гоёдог
Болзоо хэсээгүй зуны сарыг гийгүүлж чамаараа л гоёдог
Бор борхон шувуудын дуут өглөөг угтаж чамаараа би гоёдог оо..
Борог борогхон өдрийн уртыг тэлж чамаар л гоёдог
Болзоо хэсээгүй зуны сарыг гийгүүлж чамаараа л гоёдог
Бор борхон шувуудын дуут өглөөг угтаж чамаараа би гоёдог оо..
Бичигдсэн өдөр: 2010-09-10
Гилбэр төгсхөн төрсөн тэр нэгэн бүсгүй
Гилийн хатан шиг ихэмсэг агаад донжтой
Гижиг хатган инээхэд нь агаар цалгиж
Гинжин гинжин аялгуу алсын уулсыг сэрээнэ.........
Гилийн хатан шиг ихэмсэг агаад донжтой
Гижиг хатган инээхэд нь агаар цалгиж
Гинжин гинжин аялгуу алсын уулсыг сэрээнэ.........
Бичигдсэн өдөр: 2010-09-08
Зэрэглээ
Зээрийн зоо шиг халиухан намрын сардаа
Ээлийн гоо бүсгүй зүүд исгэн наадна.
Рид хувилгааны сод бүтээл гэлтэй
Эгэл сэтгэлийн үзүүр ороон наадна.
Гуниг зурах шувуудын дуу наран зүг алсрахад
Лимбэн цагаан аялгуутай хослон наадна.
Энхэр ялдам бүлээхэн санаашрал урсган
Эзгүй дурлалын оч зурсхийлгэн наадна аа.....