Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-08-19
Анд нартаа.......

Замын дундаас бид нэгнээ олж
Залуу насны түүхээ бичилцэж
Заяа зургаа хамтдаа зуралцан
Замбуу энэхэн орчлонд андууд болсоон бид

Олны давалгаанд оргилон цолин явахдаа
Онцолж тэднээс нэгэндээ ууссан, биесээ түшсэн
Онож алдах гэнэхэн насаа нөхөрлөлөөр тэгшилсэн
Охидын харцыг унагаж, охидоор өөрсдийгөө чимсэн андууд болсоон бид

Хүрдэт орчлон эргэж, он жил алславч
Хүүхэд зангаа гээж, оюутан ахуйгаа мартаагүй
Хүний л дээд, миний л андууд минь
Хүж дэлхийн энгэрт хамтдаа тодорно оо. Бүгдээрээ. Та нарыгаа холд ч, ойрд ч санаж, та нараараа дутаж явнаа муу найз нь......

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-08-08
Ээлжийн амралтаа авчлаа........

Манайхаан би нь ээлжийн амралтаа авсан тул хэд хоног харагдахгүй байх аа. Амралтын сонин дүүрэн тун удахгүй уулзацгаамз. Түр баяртайцгаа. Ээлжийн амралтаа аваад эхнэрийн эрэлд гарлаа өө гэж

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-08-05
Хатуу хорвоогийн халаглал

Зөөлөн цэнхэр бороо үе үехэн зүсэрээд

Зөрүүд хонгор салхин царцаан царгиатай исгэрээд

Борог шивээн толгой бодол дагуулж долгилоод

Болох л ёстой жамаараа намар л болж дээ. Найз минь

     Намар намраар нас дарж ухаан тэлдэг хорвоод

     Намтар богинохон биений минь нэгээхэн хэсгийг тээж

     Бүсгүй хүний үйлээ даган хөл нэгэнт хүндэрсэн ч

     Бүтэхгүй юм бүтдэггүй л орчлонг шүд зуугаад яахав дээ

Үнэг хайчлан, баривч эсгэн хүлээгүйгээс хойш

Үртэй болно гэж гэнэн зүрхээ хуураагүй ээ

Төөрч ирсэн дутуу заяатай улаан цусны гүйдлээсээ

Төмөр зүрх гарган нүүр буруулсаан чи бидэн

    Ү...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-08-05
Сар нэг л гэрэл муутай.

Сар нэг л гэрэл муутай.

    Үдшийн тэнгэр үүрэглэж байсан болоод ч тэр үү

    Үүлэн хөшиг өтгөн болоод ч тэр үү

    Үзүүргүй сэтгэл гунисхийсэн болоод ч тэр үү

    Үзэх нүд нулимстай болоод ч тэр үү

Сар нэг л гэрэл муутай.

 

Одод нэг л бүүдгэр.

     Дэнлүү саран гэрэл муутай болоод ч тэр үү

     Дээвэр дэлдэх салхин уйтай болоод ч тэр үү

     Дэлгэлгүй удсан санаашрал их болоод ч тэр үү

     Дэргэж одсон нойр ирэхгүй болоод ч тэр үү

Одод нэг л бүүдгэр.

...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-08-05
Охидын харц......

Жавар үргээж

Жаргалтай инээсэн – Нүд

Нүгэл үргээж

Нүдээрээ инээсэн – Охин


Дуугүйхэн тольдох тал саран

Дутуу аньсан чиний минь нүд шиг ээ

Болзоо товлох сэргэлэн одод

Ботгон алаг чиний минь нүд шиг ээ

 

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-08-05
Гуниг зурах намар

Өтөл тогоруун зогдор шиг

                          саарал намрын тэнгэрнээ

Өвлөөс ичих түмэн бодол

                          гунигт нүднээ алсрана

Бурханлиг дүртэй тэр нэгэн

                          Оюунанаа бүсгүйг эрнэ

Буцаах сэтгэлээ нууж ядан

                           Оюунанаа бүсгүйг тойрно

Аяа чи эргээд ирээч

                           хорвоо дүүрэн баясал өгөөч

Алдаатай амьдралыг минь ирлээч

                           холдсон итгэлээ нээгээч

Шүүдэрт шөнө. Хоосон зүүд

                           дэргэд чи үгүй. Оюунанаа

Шүлэгт захиа. Чамд очихгүй

                         ...

| Сэтгэгдэл бичих