Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-10-23
Гурвалжин

Fata viam invenient

Хэнээс ч юм зугтана тэр
Хэн ч юм таагүй санагдаж
Эрт, орой хэзээ нэгэн цагт эргэж уулзана тэд

*  *  *

The moon

Талаар нэг саран бутарчээ
Тэнгэрийн оддын хуулбар гэлтэй
Өвлийн шөнө цэнхэртэнэ

*  *  *

Einsiedler

Ганцаар торойх өнчин хайлаас чи
Голын тэртээд ногоорон найгах
Олон моддод атаархана уу?

*  *  *

The truth

Хорвоо дээр үнэн гэж байдаг бол
Худал дунд манаргаж явахад минь
Хэрэгтэй цагтаа очноо гээд мушийж суугаа биз






...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-22
Цогт ханы цонж

Оршил Б.Болдсайхан эмчийн бүтээлүүдийг блогдоо тавих зөвшөөрлийг өөрөөс нь авсан болно,   

     Цогт хунтайж биш Цогт хан гэхээр сонин сонсогдож байна уу? Хөхнуурын дээд монголчууд манай Цогтыг тэгэж нэрлэх юм. Хөх нуурт 3 удаагийн нүүдлээр монголчууд очсон. Анх Хүннүгийн үед, ойролцоогоор 2000 жилийн өмнө. Манай эртний уран зохиолын тоймд гардаг Хүннүгийн Ахын гунигт дуу зохиогдох үед салж нүүсэн ах нь Хөхнуур руу одсон гэдэг. Тэр үед нэлээд тооны Хүн нар Хөхнуур руу анх нүүдэллэн очсон болов уу гэж таамагладаг. Гэвч одоогоор тэдний үр сад тэндээ байгаа эсэх ямар болчихсон байгаа нь ...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-22

Уул, үүл, газрын нийлэх гунигтайхан хаяа
Уймарсан сэтгэлийн наран алсарах зүг
Улааран туяарах тэнгэрийн наахантайд
Улирч одсон дурлалын минь уяхан дурдатгал нь яваа болов уу

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-22
Ностальгия

Миний чулуун тоглоом- балчир минь
Мичид гялалзах тэнгэр дор
          Даарч л хоносон болов уу?
Миний чулуун морь- бага нас минь
Мэлмэрэх борооны дусалд
          Шилгээж л хоноо доо
Миний чулуун гэргий- хонгор нас минь
Мөнгөн сарны туяан дор
          Санаж л уйлаа даа
     Миний нутгийн хөх цахиуртай
     Мэлмий тунгалаг уулс минь

С.Майдар


...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-22
Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 3

Чимээгүй! Салхи уйлна
Чи сонсооч! Тэр дуулна
Чилэх ядрахыг үл тоон
Чилгэр талын хондлойг илбэвч
Цочоо нь гарсан хөндийн тал
Түүнийг ер тоосонгүй
Чимээгүй! Салхи дуулна
Чи сонсоорой! Тэр уйлна

*  *  *

Хүлээс алдуурахгүй
Сэтгэлийн тэнхээ анзаарга өгөхгүй
Сэмхэн бодолд ороод ирэвч
Хамхуул мэт хийсээд одно
     Хүлээс алдуурахгүй
     Амьдралын хэм боломж өгөхгүй
     Агшин зуур бодоод өнгөрөвч
     Хөх салхинд хийсгээд алдана



...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-21
Бид хийхгүй бол хэн хийх вэ?

...бид хийхгүй бол хэн хийх вэ... Хэсэг ухаалаг Монгол залуусын хийж байгаа ажил үнэхээр дэмжмээр санагдсан тул хуулж оруулж байна. Та ч бас өөрийн боломжоор цааш нь тарааж, бас дэмжин оролцоорой.Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ, бид хийхгүй бол хэн хийх вэ!
2010 он гарсаар Монгол Улсад 27,597 хүүхэд; 5 дугаар сард 5,612 хүүхэд төржээ. Энэ хугацаанд нэг хүртэлх насандаа 625 хүүхэд эндэжээ. Өдөрт 3-4 нялх хүүхэд (1-с доош насны) эндэж байна. 6 цаг тутамд 1 гэсэн үг. Дээр нь бусад насны хүүхд...

| Сэтгэгдэл бичих