Бичигдсэн өдөр: 2010-10-25
Gloomy Sunday
Хугархай гитараараа Төмөрхуяг
солгой тоглоход
Хугасалсан архиний сүүдэр гэрэлд
болортоод
Сөлөр Төмөрхуягийн сувдран
бөмбөрөх нулимс
Согтуу миний цээжийг хага
яран урсана
...Хэзээ нэг цагт, тэр үед
Хун, хэрээ хоёр хүзүүгээ орооцолдуулан үхэхэд
Хэрэв би чадвал амьсгаа тасрахдаа
Хэгжүүн инээж үлдэхсэн гэж мөрөөднөм
Хэзээ нэг цагт, тэр үед
Хэрэв бодсоноор минь болох юм бол...
...Гитарын утас
Гаслант аялгуугаар дуулна...
УБ хот. Ням гараг. С.М.
...

Бичигдсэн өдөр: 2010-10-24
The wind rider
Галидасын үгийг сэтгэлдээ шингээж
Салхинд шившээд
Ганцаардлын харгуйгаас цэцэгс түүнэм
Чи тэндээ л буй бол
Чихэнд тань салхи хүргэх вий
Салхинд шившээд
Ганцаардлын харгуйгаас цэцэгс түүнэм
Чи тэндээ л буй бол
Чихэнд тань салхи хүргэх вий
Бичигдсэн өдөр: 2010-10-23
...................
Салхинд савлах гудамны гэрэл доор
Сарны хэлтэрхий түүхээр зүүд эргэлдэнэ
Сандалын хөлд хөглөрөх шаргалхан гуниг
Санаашрих төдийд хуйлран босно.
Хялмаа төдийхөн хаялах хүнгүй гудамд
Хялгасан итгэлээ хайн хайн бидэрнэ
Хямруу бодлын хүйтэн шамрага эргэхэд
Хяруут өглөө хаалганы өмнө ганцаар зогсно

Урилга авсан хүн бүрт энэ блог нээлттэй
Бичигдсэн өдөр: 2010-10-23
Цогт ханы цонж 1
Үргэлжлэл нь...
Цогт төвд рүү цөмрөн орохоос өмнө 1-2 жил бэлтгэн Хөхнуурыг төвштгөн тохинуулж, хууль, төр засгийн болон хот байгуулалтын ажил хийж байсан гэж одоо ч Хөхнуурын дээд монголчууд дурсан ярьцгаадаг. Түүний хийж байсны үлдэгдэл болох Цогтын байгуулсан 7 харуулын цамхагийн нэг нь Улаан хотын нэгэн мухарт хогонд даруулан байна. Нутгийнхан Цогт Ханы цонж гэж нэрлэдэг энэ байгууламж нь Цогтын төрсөн нутагт байдаг 9-р зууны үеийн Киданы үеийн цамхагийн /Дашинчилэнд байх Цогтын хар балгас ч гэж заримдаа нэрлэнэ/ үлдэгдэлтэй төстэй харагдаж байв.
Одоо энэ гутгаар удаагийн монголч...

Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 4
Сүүдэртээ шингэтлээ наранд шарагдаж
Сэнгэнэм үнэрт тамхинд мансуурч
Өрөөлийн дуудахад өөрийн буйг сая л ухаарч
Өдөр хоногийг уйтгарлан өнгөрөөж явахдаа
Нартай тэнгэрт гялалзах одыг гэнэт хараад
Намайг хайрлаач гэж аяархан шивнэсэн
Өөрийн эрхгүй хэлсэн үгэндээ цочиж
Өнгөт хорвоог сая л анзаарсан
Тэр од чи минь байсан юм
Тэгэхэд чамд хайртайгаа мэдэрсэн юм.
* * *
Зуун жил чамайгаа хайгаад олоогүй юм шиг
Зүрх минь зуурдхан гунигтай
Зүсэлж оноогүй явсан дурлал минь
Зөндөө эрсэн дээ чамайгаа
* * *
Хэнд ч юм бэ шүлэг бичсэнээ
Мэдэхгүй л байж дээ
Хэзээ ч юм учрах чамдаа
Дурла...