Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-11-03
Сайн байна уу хонгор минь. Баяртай. Сайхан бүхнийг, аз жаргалтай хамт хүсье...

Сайн уу хонгор минь. Юун түрүүнд тав, зургаан жилийн амьдралд тань сайхнаасаа илүү муу муухай дурсамж үлдээж, зовлонгын амтыг эрт мэдрүүлсэн дээ хүлцэл өчье. Би энэ бүхэнд намайг уучлаасай гэж хүсэхгүй ээ. Уучлалаа гээд тэр цаг хугацаа эргээд ирэхгүй учраас. Би таны өмнө уучлаж болшгүй алдаа хийсэнээ насаараа мартахгүй өөрийгөө шийтгэж амьдарна аа. Чи минь одоо миний хайр гэсэн цаламнаас гараад өөрийнхөө эрх дураар жаргалын гэгээтэй замаар итгэл төгсхөн алх даа. Тэр сайхан залуугын хайр халамжид итгэн ирээдүйгээ үргэлж сайхнаар төсөөлөн амьдараарай. Миний өөрийг тань гэсэн сэтгэл хэзээд унтрах...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-11-01
Муухай зүүд.......

Урьд шөнө их хүнд шөнө байлаа. Хар дарж зүүдлэж сэрээд. Нохойд уруулж байна гэж зүүдлээд. Сэрээд нэг хэсэг нойр хүрдэггүй. Аргагүй нойронд дийлдээд унтлаа. Дахиад л нохой. Гэхдээ өмнөх зүүднээс өөр нохой арай том биетэй. Урж хазах нь ч аймаар. Хамаг би ураад өвдсөн, сандарсандаа болиод хашгираад сэрлээ. Энэ зүүд юуны талаар юм бол оо. Мэддэг хүмүүс байвал хэлж туслаач..
...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-28
NBA -н нэгэн гайхалтай улирал эхэллээ......

Сайхан дөө. Нэгэн сайхан улирал эхэллээ. За за зарим тоглолтыг үзчээд эргээд бичье

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-27

Хэлэлцэх юм ЮУ Ч АЛГА гээд байх юм. 2600 хужаа оруулж ирэхээр Ганди, Зоригт хоёр үгсэн тохироод байхад ТА НАРТ хэлэх юм юу ч алга уу?

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-25
Спартанчуудын хөшөөг хараад бодсон нь

Зориг гэдгийг та юу гэж болгооно?
Зоргоороо явуулын хүн минь
Зоволтгүй, миний булшин дээрхи
Зузаан чулуун хавтанг хар
Бичсэн байна, энд
"Зоригтой дайчин энд нойрсоно" гэжээ
Бүү гайх! Харин би нойрсоогүй
Зул сарын өмнөхөн юмдаг
Найзууд минь намайг ярьцгаахдаа
Найдвартай хүн, зоригтой эр гэцгээдэгсэн
Харин би таньд нууцаа тайлъя
Халширч буцмаар хэцүү үед
Хар, цагаан дуугүй бүхнийг тэвчин
Хайж намайг эрэн улих сумыг сөрж
Шуудхан хэлэхэд үхлийг тосоод
Шуугин орох атакийг тэргүүлдэгсэн
Зориг гэж золбоотойд бус, тэвчээртэйд байдаг
Зориг гэж золиос болон халихийг ч хэлдэг
Хүн бүр зоригтой гэв үү та?
Хариулъя би, -Тиймэ...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-25
????

Монгол улс яавал хөгжих вэ? Улигт асуулт. Чи өөрөө хөгж, тэгвэл улс чинь хөгжинө гэж миний зүүд хэллээ.. Урилга авсан хүнүүдэд ч биш, бүх хүнд нээлттэй блог шүү.

| Сэтгэгдэл бичих