Бичигдсэн өдөр: 2010-11-06
Advocatus diaboli
...Бурхны элч бөгөөтөл чөтгөрийн зарц би вээр
Буяныг хичээн санавч нүглийг хураах ажоом.
Би гэтэл би биш
Билүү гэвч чулуу биш
Бичигт хорвоогийн хар цагаанд
Битүүхэн хэд хувилна би гэж би биш ...
С.Майдар
Буяныг хичээн санавч нүглийг хураах ажоом.
Би гэтэл би биш
Билүү гэвч чулуу биш
Бичигт хорвоогийн хар цагаанд
Битүүхэн хэд хувилна би гэж би биш ...
С.Майдар
Бичигдсэн өдөр: 2010-11-05
Амьдрал мэт хэлбэртэй өдөр
Улаанбаатарын тэнгэрт нар хайлж, цас ороход хөшгөө хаагаад, ор шиг хэлбэртэй зүйл дээр хэвтэж, даавуу мэт зүйл доогуур биеэ шургуулаад, сарыг хайруулын тавган дээр шарагдаж улайх үед авдар мэт хэлбэртэй дүрс гардаг зүйлийг үгүй болгоод нүдээ анин өөрийнхөө жинхэнэ бодит ертөнц рүү одов би.
Өдөржин хийсвэр санаандаа буй болгосон найз гэх өөр шигээ биетүүт, ажил гэх Сизифийн хөдөлмөр, хайртай гэж худлаа ярих гарт байгаа нимгэн хавтгай, тэгш өнцөгт зүйл зэргээс залхсан миний цогцос ор шиг хэлбэртэй зүйл дээр хэвтэж, даавуу мэт зүйл доогуур шургаад бодит ертөнц рүүгээ нүдээ анин ...
Бичигдсэн өдөр: 2010-11-05
Heute morgen
Хараагүйн нүдэн. Таяг зам дээр тэмтчихэд
Хийлийн чавхдас тасарч, сэтгэлд харвахад
Хүмүний зовлонд хорвоо хатуурсан ч юмсан уу
Хэн нэгний инээд чихэнд зовлон унагана
С.М
Хийлийн чавхдас тасарч, сэтгэлд харвахад
Хүмүний зовлонд хорвоо хатуурсан ч юмсан уу
Хэн нэгний инээд чихэнд зовлон унагана
С.М
Бичигдсэн өдөр: 2010-11-04
Элигия
Нүглийнхээ хүндийг дүүжлүүрт мэдэрсэн хөөрхий Вийоны
Нүцгэн шүлгүүд сэтгэлд минь хамгаас ойр
Гараа угаалгүй шүлэг бичихийг
Гарцаагүй надад Вийон сургажээ
Амьдралын гашуунд тэр автаад
Амтат гашишт мансуурчдээ
Аялгуу шүлэг нь диваажингаас там руу нисэж
Арчгүй зүрх хар даранам орчихуйд
...Тэртээ хаа холд...
Энэтээ энүүхэн ойр
Амьдрал гашуун
Амьдрал үнэнээрээ үхэлд содон
Амьдралд мансуурнам
С.М
...
Нүцгэн шүлгүүд сэтгэлд минь хамгаас ойр
Гараа угаалгүй шүлэг бичихийг
Гарцаагүй надад Вийон сургажээ
Амьдралын гашуунд тэр автаад
Амтат гашишт мансуурчдээ
Аялгуу шүлэг нь диваажингаас там руу нисэж
Арчгүй зүрх хар даранам орчихуйд
...Тэртээ хаа холд...
Энэтээ энүүхэн ойр
Амьдрал гашуун
Амьдрал үнэнээрээ үхэлд содон
Амьдралд мансуурнам
С.М
...
Бичигдсэн өдөр: 2010-11-04
Melody
Орох цасны чимээгүй будраа шиг
Оройтсон намрын шаргал төгөл шиг
Чимээгүй огторгуйн харвасан од шиг
Чихэнд содон энэ аялгуу юусан билээ?
Зогссон зүрх амилаад цохилох шиг
Зүүдэнд бага нас минь ороод уйлах шиг
Энэ аялгуу эгэл хөөр юм уу
Энэ аялгуу эгнэшгүй гуниг юмсан уу?
С.Майдар
Оройтсон намрын шаргал төгөл шиг
Чимээгүй огторгуйн харвасан од шиг
Чихэнд содон энэ аялгуу юусан билээ?
Зогссон зүрх амилаад цохилох шиг
Зүүдэнд бага нас минь ороод уйлах шиг
Энэ аялгуу эгэл хөөр юм уу
Энэ аялгуу эгнэшгүй гуниг юмсан уу?
С.Майдар
Бичигдсэн өдөр: 2010-11-04
Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 5
Гуниглан суухуйяа ганцаардалд
хүлэгдэн
Гутамшигт хорвоо сэтгэлд
жаварлана
Үйлтэй миний сүүдэр намайг
бараадан
Үүдэн хажууд бээвийн сууна
Сайн ч, саар ч явахад
Салахгүй дагах сүүдэр минь
Салаа замаар ороод явчих
Сэтгэл оюун ч үгүй л дээ
* * *
Хувь заяа хаа нэгтээс намайг дуудаж
Хуйсагнуур салхинд дэн нэгэн анивчина
Алсын бараа мананд умбаад
Ахуй нутгаа орхин одоо юу би
Маргаашийн өдрүүд цэлмэг байг гээд
Магад би сайныг бүтээнэ гээд
Чимээгүйхэн өглөө болгоод
Чамайгаа үнсээд замд гарсан даа
/Сөүл- Пусаны хурдны зам дээр. 2005 он...
хүлэгдэн
Гутамшигт хорвоо сэтгэлд
жаварлана
Үйлтэй миний сүүдэр намайг
бараадан
Үүдэн хажууд бээвийн сууна
Сайн ч, саар ч явахад
Салахгүй дагах сүүдэр минь
Салаа замаар ороод явчих
Сэтгэл оюун ч үгүй л дээ
* * *
Хувь заяа хаа нэгтээс намайг дуудаж
Хуйсагнуур салхинд дэн нэгэн анивчина
Алсын бараа мананд умбаад
Ахуй нутгаа орхин одоо юу би
Маргаашийн өдрүүд цэлмэг байг гээд
Магад би сайныг бүтээнэ гээд
Чимээгүйхэн өглөө болгоод
Чамайгаа үнсээд замд гарсан даа
/Сөүл- Пусаны хурдны зам дээр. 2005 он...