Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-10-21
Гайтайн......

Хараал идсийн. Ёоооё ёстой. Хэлэх ч үг алга.

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-21
Найзын тухай

Upshot дүүдээ сургамжлах нь

Гэрэлтэйхэн хорвоод мандаж явахад
Сүүдэр шиг үнэнч найз олон
Гэгээгүй харанхуйд тэмтчиж явахад
Сүүмэлзэх бараа ч тэднээс үгүй

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-21
Үүрд мартагдагч, согтуу ялаа хоёр

     Тэр өндөр гуалиг хийгээд эр хүний хувьд хэтэрхий сайхан төржээ. Дэргэд нь манай муу Юндэн гөөгөө бараадахгүй. Дээр нь хөрөнгө чинээтэй, ерөнхийдөө бурхан түүнээс юу ч харамласангүй гэмээр.
     Тэрбээр миний хажуугаар өнгөрөхдөө намайг яг л гудамжны золбин гөлөг харж буй мэт хайнгадуухан ширвээд
     -Чи муу бас ийм газар ордог байсан юм уу? хэмээн ёжлов. Би тоож дуугарсангүй пивоо шимсэн шиг сууж байлаа. Тэр дахин ам ангайх гэснээ өөрийг нь байхгүй мэт авирлах миний хэнэггүй занд дургүй нь хүрсэн бололтой дуугүй явж одов. Гэвч энэ зуур түүнийг зурвасхан ажигласан юм. Түүний харц мөнгө, эрх...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-21
Энэ өглөөний сэтгэгдэл

Энхрийхэн цогцос хийгээд алхаа
Эелдэг үгс болоод ялдам дуу
Энэ бүгд нийлээд яруу
Элладын дагнис мэт үзэсгэлэн

С.Майдар

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-20
РС тоглоомд Барон Унгэрн Монгол гүрэн байгуулах гэнэ

Цуст Барон гэж алдаршсан энэ хүнийг мэдэхгүй монгол бараг байхгүй байхаа. Саяхнаас Барон Унгерн Монголд байсан түүхэн домгийг үндэслэн Wanadoo Edition пүүсээс Iron Storm нэртэй стратэги чиглэлийн тоглоом хийх гэнэ. Энэ тоглоомд Барон Унгерн Өрнөдийн ертөнцийн эсрэг зогсож Монгол-Оросын хүчирхэг арми байгуулж дээр нь Германы Рейхийг нэгтгэсэн Их гүрэн байгуулах аж.
     Энэ тоглоомд оросууд буюу мангад тун таагүй хандаж бөөлжих нь холгүй юм болж байгаа аж. Очиж очиж муу монголтой нийлж нэгдсэн гүрэн байгуулаад гээд л. Ха ха ха.

...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-20
Санаа алдахуй энэ өглөө

Цав цагаан салхиний үзүүрт
Цэнхэр аялгуу намилзан алдрахад
Цэл залуу насны дурсамж
Цал буурал тоосонд дарагдана

С.Майдар

| Сэтгэгдэл бичих