Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-10-12
Онигоо

  Хөрш хvvхнvvд:
- Танай нөхөр сvvлийн vед их тураад байна уу даа, бие нь зvгээр биз?
- Сvvлийн vед vргэлж загасанд яваад байгаа юм.
- Тэгээд турлаа гэж vv?
- Би жаахан хатуурхаад, барьсан загасаараа хооллоорой гээд хэлчихсэн юм.



Залуухан хосууд гэрлэлтээ батлуулахаар хуримын ордон руу явна.
Бvсгvй гэнэт ухаан орсон мэт нэг зvйл тайлбарлаж гарав.
-Хайрт минь би чамаас өмнө нэг найз залуутай байсан гэдгээ
хэлэх хэрэгтэй болоод байна. -Тэр чинь надад хамаагvй ээ...
-Миний яриаг битгий таслаад бай л даа. Тэгээд би тухайн vедээ
сэтгэл уяраад тэр залуугийн хөргийг баруун хөхөн дээрээ шивvvлчихсэн ...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-12
Тэр надад таалагдаагүй.......

Тэр надад таалагдаагүй

Тэнэглэл дүүрэн үгс нь
Тэгш бус бие нь
Тээр болсон хандалт нь
Тэвэрт ихэдсэн шунал нь

Тэр надад таалагдаагүй

Үнэндээ надад таалагдаагүй

Үхэр тэрэг шиг явах нь
Үйлийн үр шиг ярих нь
Үзэх нүдийг үргээх нь
Үнсэх уруулыг зугтаалгах нь

Үнэндээ надад таалагдаагүй

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-07
Тэг цэг хоёр

Цэг, тэг хоёр

Цэгүүдийн нийтгэл тэгийг үүсгэх үү
Тэгийн чанараас цэг үүсэх үү

Тэг, цэг хоёр

Тэгээс эхлэдэг хорвоо
Цэгээр дуусдаг гэж үү

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-07
Эх орны дуудлагыг яах бэ.?Одоо явах уу? , дараа явах уу?

Нэг өглөө ширээн дээр алга дарам цаас. Аваад харлаа муундаг үүрэг энэ сануулсан Цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас гэнэ ээ. Ууг нь үүнийг олон удаа авч л байсан л даа. Харин энэ удаа гэгэлзээд байх юм аа. Явчихмаар ч юм шиг. Явахаар дараа жил дахиад л энэ өрсөлдөөн дунд ажил хайх хэрэг гарна даа. Ууг нь дараа жил би шалгалт өгөх хүн. Тэр болтол юм сурах хийх хэрэгтэй байдаг. Энэ залуусыг харахаар явчихмаар л байна. Амьдралаа бодоод үлдчихмээр. Над шиг олон залуус энэ шалтгаанаар цэрэгт явахгүй байгаа байх даа. Ууг нь хуулиндаа ажлын байр хадгалах тухай байдаг бол сайхан л байна. Даанч...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-06
Норвегийн шорон

























| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-06
Интернетийн эдгээд болон товчилсон үг хэллэгүүд

2 - too эсвэл to - угтвар , би ч гэсэн гэх мэт үгэнд хэрэглэнэ
4 - For / for you- 4 u/ гэх мэт
10q - Thank You - Баярлалаа


А
AAF - As a Friend  - Найзууд шиг
ADIH - Another Day In Hell - Өөр нэгэн хүндхэн өдөр
ADIP - Another Day in Paradise - Өөр нэгэн сайхан өдөр
AEAP - As Early As Possible - Аль болох эрт
AFAICR - As far as I can recall / remember - хэзээ санана тэр үедээ
AFAP - As Far As Possible - Бүхий л боломжоороо
ASL эсвэл  A/S/L - Age / sex / location - нас хүйс байрлал
ASLP эсвэл  A/S/L/P - Age, sex, location, picture - нас хүйс байрлал зураг
ATM - At the moment - Яг энэ мөчид, энэ үед

В
B2B - Bus...

| Сэтгэгдэл бичих