Бичигдсэн өдөр: 2010-10-18
Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс
Зүггүй бодлоор энгэрийг чинь тэмтчихэд
Зүүмгэр нүдээрээ чи басан мишээж суусансан
Задран асгарах үс чинь торгон давалгаа шиг
Зөөлөн хэлээрээ уруулаа шилэмдээд за алив...
Залуу хөөрхөн хацар чинь ялимгүй улайгаад
Зах энгэрээ яран намайг өдөөгүй бил үү
Мансууран тамирдсан нүдээ буруулаад байх юм чи
Манантсан харцнаас чинь өөрийгөө олъё л доо
* * *
Усанд умбах бүсгүйн
Хүйсний гүн нүхэнд
Харц минь бүдэрэхэд
Уран бэлхүүсний намилзах
Хөвөн зөөлөн долгион
Хацрыг минь илэхэд
Урсгал хурц нүдээрээ
Хайр амлан ширтэхэд
Халуун цус зогслоо.
...

Tibi et igni
Хаа нэгтээ чулуудаж орхиод
мартсан
Хумхиж базаад шидсэн үзэг
цаасыг
Өөрийн эрхгүй тэнийлгэж үзгийг минь гарт
бариулах
Өнгө биегүй чи хэн бэ?
Үлэмжийн гуниг цээж урахад
Үгээр цаас бөмбөгдүүлэх нь юу сан билээ
Цааснаас амилсан үгнээс
Царайлаг бүсгүйн нулимс үнэртэх шиг... цааш нь
Час улаан болоод цус минь урссан юм шиг
Үгүй ээ, хараал идсэн үзэг чамайг би
Үүрд олдохооргүй чулуудаж орхиё
Цус нулимстай энэ цаасыг ч цугт бас ураад хаяая.

Шаазгайтай ярьдаг хүүгийн бодол
Оршил
Нээрэн дандаа хүнд үгүүллэг болжээ. Тэгээд энэ удаа нэг цагаахан үгүүллэгээ нисгэлээ. Бариад аваарай хүмүүсээ... Зохиогч
Сургуулийн хашаанд Дорж ангийнхантайгаа тоглож байтал нэг шаазгай нисэж ирээд танайд хүн иржээ, ээж чинь дуудаад байна гэхэд нь тэрбээр гэр рүүгээ яаран гүйлээ. Гудамж сүлжин гүйхээс залхуурах учир замыг нь өргөн авч гудамжнууд дээгүүр тавчихья. Яг гүүр шиг. Дорж гэртээ хурдан харигээ.
-Яасан бэ ээжээ?
-Дорж минь чи том болжээ. Хотод сургуульд ордоо. 9-р анги шүү дээ. /Би том болжээ/ Чи энд сураад сургууль авахгүй. Ах чинь чамайг авахаар ирлээ.
-За явъя...

Сайхөөөөөөөөөөөөөн.........
Тэр бүсгүй нэг л дотно. Урьд эртний танил шиг. Зөөлөн аядуухан ааль, намуухан атлаа донжтойхон яриа. Бага зэргийн ичингүйрсэн инээмсэглэл. Тийм ээ.............................
Бичигдсэн өдөр: 2010-10-16
Өгүүллэгүүдэээ ойрд бичээд, засаж янзлаад завгүй бна. Жаахан редакторлоод оруулнаа
Бичигдсэн өдөр: 2010-10-12
Мартахын аргагүй...
▌.
Мартахын л аргагүй миний л амраг нь
Марал цагаахан шөнийн уянга нь л билээ л
Манант цэнхэрхэн нугын уясал нь л билээ л
Магтаал багахан шүлгийн уярал нь л билээ л
Мартахын л аргагүй миний л амраг нь
Санахгүй л байхын аргагүй миний л амраг нь
Салхин сайвар намрын гуниг нь л билээ л
Саран бүүдийсэн тэнгэрийн од нь л билээ л
Самсаа шархируулсан хагацалын дурсамж нь л билээ л
Санахгүй л байхын аргагүй миний л амраг нь
▌▌.
Тэргэл сар шиг миний л зүрхэнд мандсан
Тэр л нэгэн бүсгүйг хэний ч охиноор орлуулахгүй
Тэнэглэл дүүрэн орчлонд тэнэж би төөрлөө ч
Тэнгэрийн доор мөнхрөх хайраа бөхөөхгүй
Ганц л олдсон эрдэнээ...