Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-10-06
Нутгаа санагалзана...

   Ногооны хөх униар суунагласан цэлгэр хөндийг залгаад шигүү ургасан шинэс модон ойтой өндөр сүрлэг уулсын нутаг эхэлнэ. Явах зам ч бартаа ихтэй болж эхлэх нь явуут мэдэгдэж, сайжруулсан боловч аюул ихтэй эгц ирмэг, хад цохион дээгүүр гарсан уулын замыг нь анх үзэж байгаа хүн сүрдмээр.Энэ бол Хөвсгөл аймгийн хойд хязгаар буюу дархадын цэнхэр хотгор рууойртож байгаагийн дохио бөгөөд хамгийн анх дайралдах үзэсгэлэнт байгальт Баянзүрх сум билээ.
   Сумын төвийн хоёр талаар Алтраг, Бэлтэс хэмээх голууд урсдаг ба урд талаас нь Эмтийн гол нийлээд том том долгио үсчүүлж алсыг зорин одох бөлгөө. Энд ...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2010-10-05
Ээжийнхээ ачийг хариулахсан...

 

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2010-10-04
Миний найзууд гэж хэн бэ!

     Миний хамгийн их ярих дуртай сэдвүүдийн нэг нь яах аргагүй НАЙЗ гэдэг энэ дөрөвхөн үгнээс бүтсэн мөртлөө агуу утгатай үг мөнөөсөө мөн юмаа. Намайг нэг их юм үзчихсэн юм шиг яасан сүртэй юм гэж битгий бодоорой, амьдрал гээчийг нэг их үзэж базаагаагүй ч гэсэн хорвоогийн тоосыг хөдөлгөж л яваа хүн юм хойно найзуудын тухай ярих нь миний үүрэг гэж бодлоо. За тэгээд бага балчир наснаасаа эхлээд олон ч найзуудтай байлаа сайн нь ч байна, муу нь ч байна, түр зуур найзлаад мартагдсан нь ч байна, хэдхэн хором уулзаад л одоо болтол найзалсаар байгаа найз ч байна, бие биенээ хараагүй ч холбоотой байд...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2010-10-03
Нэр хаяггүй төөрсөн шүлгүүдээс минь унших уу?

Дурлалийн халуун галд улайдаж шатсан зүрх минь
Дусал дуслаар цонх даган урсах бороон дуслууд шиг уйлна
Бөмбөрөн урсах тэр л нулимс нь шатсан зүрхэн дээр ууршиж
Бусдаас чамайг харамлах хардалтын мананг дэврээнэ

Харцыг чинь анх харсан тэр л өдрөөс хойш
Хан хорвоогийн жинхэнэ өнгийг амьдаар мэдрэх болсон
Хайрлах сэтгэл хайрлуулах итгэл зэрэг бадарч
Харалган зүрхний онгон мэлмийг анх нээсэн

Эгэл гэгэлхэн бодлоор орчлонг төсөөлж явсан
Энэ биенд минь чи хайрийг үнсэлттэй нь бэлэглэсэн
Энхрий дотно халуун яриаг чинь үүрд сонсохыг хүссэндээ
Эргээд олдохгүй эрдэнэ шиг чамайгаа би хайрласан

Холын холоос наддаа сан...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2010-10-03
Зүүдэндээ баяртай уулзая

    Хүн амьтны хөл татарсан хотын нэгэн гудамж. Цаг их орой болжээ, гэсэн ч хаа нэг үл мэдэгдэх газраас бөглүү хөгжим нүргэлнэ. Их хотын бас нэгэн шөнө үргэлжилж байгаа нь энэ. Саяхан л ногоон байсан модод одоо аль хэдийн шарлаж, гудамжаар хөглөрөх навчис хөл доор гуниг төрүүлэн зөөлөн хийснэ. Хайртай хүнээсээ хол байх гэдэг хэцүү гэж бусдын амнаас сонссон ч өөрийн биеэр мэдэртлээ ойлгодоггүй байж. Би одоо ингээд шөнө дунд ганцаараа хотын гудамжаар алхаж яваагийн учир ийм. Хажуугаар хааяа зөрөөд өнгөрөх хүмүүсийн ихэнх нь хосоороо явж байх нь намайг зориуд даапаалж байх мэт. Хурдхан л чамтай...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2010-10-02
Миний Ертөнцөөр тавтай аялаарай!

Би яг юу бичихээ мэдэхгүй л байна. Шинэхэн блогноос маань будагны үнэр ханхлаад ч байх шиг... Уг нь блогоо нээхээс өмнө бараг л дотроо байгаа бүх зүйлийг ил гаргаад тавьчихмаар санагдаад байснаа одоо тулгамдаад юу ч санахгүй байна. Гэхдээ их удахгүй би дасаад сураад ирэхээрээ бүх л сэтгэлээ онгойтол та бүхэнтэйгээ хуваалцах болноо... Тун удахгүй!

 Харин та бүхнээс надад сайн зааж хэлж зөвлөж байгаарай гэж хүсье. Баярлалаа!

...

Шууд холбоос