Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2011-01-27
Шүлэг


Чив чимээгүйн дундах ганц одыг ширтэн

Чилсэн бодлоо сэрээж онгодоо би дууддаг

Таллаж барьсан үзэг цагаан цаасан дээр бүжиглэхэд

Талын монголын амьдрал шүлгэн дотроос амилдаг

 

Агтаа манаж хээр хоносон хүдэр эрсийн

Алиалж наргих нь толгой холбосон шүлэг байдаг

Үр ачдаа захиж үлдээдэг өвгөдийн ерөөл нь

Үнэнийг өгүүлж сүүл холбосон шүлэг байдаг

 

Хөндийн салхинд хацраа илүүлж хат суусан

Хүн чулууны энгэрт хатуу үгтэй шүлэг байдаг

Төрийн их хасбуу тамганы үлдээх дардасанд

Түмнээ энэрсэн гүн утгатай шүлэг байдаг

 

Алтан дэлхийд Монгол нэрийг сэлмээр сийлсэн

Агуу хааны минь айлдсан с...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2010-10-14
Миний найзууд гэж хэн бэ? - 2 /Захиалгат бодрол =) /

     За би гэдэг хүн чинь хэд хоногийн өмнө "Миний найзууд гэж хэн бэ" гэсэн нэртэй бодролоо бичиж оруулж байсан билээ. Дараахан нь зарим найзууд маань ил далд намайг "явуулж", би чиний аль ангилалын найзад орох вэ гээд л ам асууж байна лээ, хариуд нь би чамд бодлоо тулгаагүй биз дээ гэхээс өөр үг хэлж чадсангүй.
     Энэ удаа яагаад хоёр дахь удаагаа оруулж байгаагийн гол шалтгаан нь энэ биш юмаа, харин Блог.мн-ий бичигчидийн нэг Upshot_gp-ийн санаачилсанаар ялимгүй өөрөөр сэтгэж ийнхүү үзэг цаас биш "keyboard хуруу" нийлүүлэн сууж байна. Түүний гаргасан санаагаар найзуудыг дотор нь хэрэгтэй ...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2010-10-13
Өвөл бид хоёр


     Удахгүй өвөл болох нь. Анхны цас аль хэдийн орсон ч сэтгэлд хүртэл будраагүйд нь тэнгэрт гомдолтой биш. Би "Анхны цаснаар хайртай хүнтэйгээ хамтдаа байж чадвал аз жаргалтай амьдардаг" гэсэн хэн хэзээ ч гаргасныг үл мэдэх теоремыг батлахыг дандаа мөрөөддөг юм. Харамсалтай нь одоо болтол боломж гарахгүй л явна, ер нь боломж ч байсан л даа би л өөрөө анзаардаггүй байсан байна.
     Өвөл хэн бүхний санаа сэтгэл цастайгаа адилхан цав цагаан болж цэвэршдэг ч юм шиг. Томоо гэгчийн хүрээлчихсэн, туяа нь газар дэлхийд тусахдаа асар их эрдэнийн чулуу асгачихсан юм шиг цан хүүрэг, цас мөс гялалзсан ...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2010-10-12
Дахиад л бодол...

I.

Хэн нэгэн намайг дурсаад
Хэрэг болгон сураад ч байгаа юм шиг
Зэрвэсхэн бодол надад төрнө
Зөн совинг минь хэн дуудав

Ангир уургаа амлуулж өсгөсөн
Ачлалт ээжийн минь санасан сэтгэл үү
Бусдаас хүүгээ чанга бай гэж сургасан
Болдоос ч хатуужилтай эцэг минь болов уу

Салаа замаас зөвийг нь заасан
Сайхан сэтгэлт багш минь болов уу
Хэнээс ч дутахгүй сайхан нөхөрлөсөн
Хамгаас дотно найз минь болов уу

II.

Зүүд шиг хөвөрсөн амьдралын төгсгөлийг
Зөгнөж надад шивнээд ч байгаа юм шиг
Далдаас намайг нэвт ширтдэг
Нууцхан харцыг танихыг хүснэм

Учир үл ойлголцлоос үүссэн маргаанд
Уурлаж занасан эртний өстөн үү
Одноос ч тодоор гя...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2010-10-10
Бодлын үзүүрээс...

Шүлэг тэрлэн суух тэр л торгон агшинд
Шүүрс алдсан гуниг тэртээд нисэн оддог
Шөнийн сарны туяа орчлонг харанхуйгаас аврах шиг
Сэтгэлийг дөнгөлж байсан зовлон бэрхшээл арилдаг

Дулаахан илчээрээ намайг тэврэн жаргааж чаддаг
Дурлалын тухай бодлууд ширгэшгүй булаг шиг ундардаг
Ган хошуут үзэгний хөнгөн хөдлөх аясаар
Гэгэлзсэн онгодын минь угаас найргийн мөрүүд урсдаг

Огт юуг ч анхаарах сэхээгүй
Орчлонгоос би холдон тасардаг
Оргилсон их онгодын минь буух цагаар, харин
Оргүй хоосон хорвоо хүйтэн салхиар угтдаг

...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2010-10-07
Зүгээр л бодсын...

     
     Миний сэтгэлийг илэрхийлэхэд хамгийн их тус болдог үнэнч туслахуудын минь нэг бол миний ... юмуу даа. Дээр нь сэтгэлийн хөдлөл ихтэй, мөрөөдөмтгий зан минь бүр нэмж ташуур өгнө. Энэ бүгдийг үзэг цаас нийлүүлэн бичсэний дараа одоо нэг санаа амарна.
     Цонхоор гадагшаа харахад тэнгэр бүрхэг, моддын навчис шарлаад газраар нэг хивс дэвсчихсэн юм шиг хөглөрчихсөн, нар үүлний цаанаас туяагаа чадан ядан дэлхий рүү тусгах гэж хичээж байгаа дүр зургийг харсан чинь өөрийн эрхгүй цээж рүү үл мэдэгдэх зүйл хүчтэй огшин ...
     Хэрвээ зүрхэнд хүчтэй булгилах тоолонд тоолуур ажиллаад тэр нь хязг...

Шууд холбоос