Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-09-25
Урд шөнийн зүүд /Улаан дөрвөлжин, хар загалмай, цагаан дугуй/

     Би түүнийг харав. Түүний царай аймшигтай цонхийж, бас дээр нь яр, шарх гарсан байлаа. Тэрбээр улаан дөрвөлжин дотроос ердөө ч гарч чадахгүй аж. Би түүнийг өрөвдөж байлаа. Энэ бол зүүдний минь нэгдүгээр үзэгдэл. Улаан дөрвөлжин. Түүн доторх хайр минь. Анхны бөгөөд ... хайр. Дөрвөлжин нэлэнхүйдээ улаан бөгөөд, өнцөг бүрдээ улаан цэгтэй. Тэр улаан дөрвөлжин тоолж баршгүй улаан цэгээс бүрдсэн агаад тэр дотор улаан шархтай, улаан яртай бүсгүй хүн байлаа. Уг нь тэр нүд л дээ. Дэргэд нь хав хар загалмай байх ажээ. Хав хар загалмайд намайг цовдолсон байх бөгөөд ам их цангаж байлаа. Миний нүднээс ...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-09-23
В.Харламовыг дуурайж бичсэн минь

     ...Нэг жижиг хотод их уудам талбай дээр том саарал байшин байдаг бөгөөд түүнд хэн ч байдаггүй гэж хүмүүс хэлэлцэх бүлгээ.
     Би тэнд очихоор шийдэв. Очлоо. Орох гэлээ. Хоёр хөшөө оруулсангүй. Тэгэхээр нь тэр хоёрыг нураачихаад орох гэтэл хаалга нь цоожтой, цоожны нүхээр харахад хүмүүсийн зөв ажээ.
     Тэнд ямар ч хүн алга. Харин дарга нар л байлаа. Тэгээд л тэр.
                         
*     *     *     Би та нарт нэгэн түүх үгүүлье. Тэр түүх нэгэн сурах бичигт байлаа.
     Эвдэрхий баримал, шавар самбар дээрхи үл мэдэх бичигтэй зурагтай тийм л түүх. Нэг удаа тэр түүхийг эрээд олсонгүй. Х...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-09-22
Тал нутагт минь ирэх намар...

Эргэн хурган хоргодох нялххан дэгдээхэй
Эмжээр сэмлэн аяглан ирвэлзэх салхин
Ээл бүлээхэн наран тушаа хөврөх цуваа
Энэ тал нутагт минь намар ирсэний дохио

Шархан дэрс, борогхон өвсөн найгаад л
Шанд бараадсан айлууд хаяа холдон нүүгээд л
Шатаам халах наран шартаа юу гэлтээ мэлийгээд л
Шаргалхан тал нутагт минь намар ирсэний дохио

Гүүн зэлэн дээр өнжих унага босоо зүүрмэглэж
Гүүргийн дуутай хонины бэлчээрт сэтгэл налайж
Гүнгэрваатай бурхадын тахил өрөмтөн хөөрч
Гүйгүүл тал нутагт минь намар ирсэний дохио

Царцаан царгиа алсарч, унага тамганы найр эхлэж
Цайдамын цагаан нуур шувуудаа үдэн эзгүйрч
Цантаж бөмбийсө...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-09-21
Зарлал......

Эхнэр авна . Нөхөр зарна.

Холбоо барих утас: ....7756    ....5006 шүү...........

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-09-21
Амьд хүмүүсийн дунд...

     Улаанбаатар... Мэдээж дэлхийн бусад хотуудтай харьцуулахад жижигэвтэр авч дотроо хүйтэн, бурангуй нүсэр агаад ядуус нь нохой мэт үхэж, баячууд нь тэсийтэлээ таргалж байдаг тэр л хотуудын нэг.
     Үхэж байгаа өлбөн хоосон, хувцасны тамтаг мөрөндөө эгэлдрэглэсэн, бөөсөндөө баригдсан амьтны дэргэдүүр арай танагтайчууд нь гишгэх алдан явж өнгөрдөг гудамжнуудтай, Эзэн Чингисийн удам гэцгээх авч тэр нь хэнд хүртээлтэйг ч үл мэдэх гуйлгачин ядуус, тэнэмэл хүүхдүүдийн өлмөн зэлмүүн харц алхам бүрт тээглэх бохир заваан зам, шат, тоос шороо хийсэн оволзож, утаа униар суунагласан энэ хотыг Улаанбаат...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-09-21
МИНИЙ S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M

      Гэрэлтүүлэгч бээр 'Studia linguae et litterrum Instituti Linguae et liteterarum Academiae Scientiarum Reipublicae Populi Mongolici' номоо хойш тавиад духаа атируулан хэсэг бодолхийлснээ оройн жүжгийн ажлын дэвтэрээ авав. Уг нь тэрбээр "S. L. E. L. I. L. E. L. A. S. R. P. M" номын IX ботиос Ц.Хасбаатарын "Монгольский роман" үгүүллийн "Роман- это жанр зрелых литератур" гэдэг үгүүлбэр дээр ирээд байсан билээ.
     Жүжгийн ажлын дэвтэрээ авав. Орой гарах жүжиг. Уг нь энэ жүжгийг сард нэг удаа тоглодог юм л даа. Үзэгчдийн тоо ямар ч байсан 33-аас буухгүй шүү.
     Дэвтэрээ нээлээ...
     ... Нэг...

| Сэтгэгдэл бичих