Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-10-06

Босгыг чинь алхангуут
Бүүвэйн дуу сонслоо
     Чи минь намбатай ээж болжээ
Борхон царайг чинь
Бодолдоо тааллаа
     Чи минь ...
Асгаран дэрвэдэг үсээ
Аятайхан хумиад боочихжээ
     Чи минь хүний эхнэр болжээ
Хэзээ ч билээ үнссэн уруул чинь
Харамлангуй жимийх болжээ
     Чи минь минийх биш болжээ

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-06

Өрхгүй гэрт
Өглөө сэрүүхэн байсан
Байсан архинаас
Балга нь ч үлдсэнгүй
Бал шиг дурлалын
Амт нь ч мэдрэгдэхгүй
Энэ гэрт
Энхрийлэл дуусаж
Эцэсгүй хүслийн
Зангилаа тасарлаа
Зэвхий сар тооноор өнгийсөн
Зэвэргэн шөнө халууцаад байл уу?
Нарны туяа намайг эрсээр
Орны толгой тэмтчихэд
Нүд нь аниастай танихгүй бүсгүй
Оргүй дурлалын минь хөөрхий золиос
Огт эргэж ирэхгүй чиний
Онгорхой тооноор ирүүлсэн илч
Одоо хүйтэн байна...

...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-06
Тал нутагт минь ирэх намар...

Эргэн хурган хоргодох нялххан дэгдээхэй
Эмжээр сэмлэн аяглан ирвэлзэх салхин
Ээл бүлээхэн наран тушаа хөврөх цуваа
Энэ тал нутагт минь намар ирсэний дохио

Шархан дэрс, борогхон өвсөн найгаад л
Шанд бараадсан айлууд хаяа холдон нүүгээд л
Шатаам халах наран шартаа юу гэлтээ мэлийгээд л
Шаргалхан тал нутагт минь намар ирсэний дохио

Гүүн зэлэн дээр өнжих унага босоо зүүрмэглэж
Гүүргийн дуутай хонины бэлчээрт сэтгэл налайж
Гүнгэрваатай бурхадын тахил өрөмтөн хөөрч
Гүйгүүл тал нутагт минь намар ирсэний дохио

Царцаан царгиа алсарч, унага тамганы найр эхлэж
Цайдамын цагаан нуур шувуудаа үдэн эзгүйрч
Цантаж бөмбийсө...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-06
Би нутгаан эргэлээ........

Цоорхойн рашаанаасаа дотроо дэвтээж
Цайдамын нуурнаасаа доголоон тэгшилж
Цагаан тэмээтийн дэрсэнд гунигаан тээглүүлж
Царцаагын энгэрт өвгөдөөн эргэлээ. Би нутгаараа явлаа

Хүрээн ногооны шагшуурганд шувуудтай дууллаа
Хүхээгийн голын зүлгэнд хүүхэд насаан дурслаа
Хүрэн улаахан чулуудтай хөлөөн ханьсууллаа
Хүн хүний нутгаан гэх сэтгэлийг өөрөө мэдлээ

Үлгэрт гардаг өвгөн Сүмбэр минь өвөртөлж хонолоо
Үүлсийг хормойдох Сансар хайрхан минь өглөө сэрээлээ
Үд дундын морин салхин Чойрын Богдод минь мөргүүллээ
Үлэмж яруухан миний л нутаг хүүгээн тэтгэж өндийлгөлөө.

Би нутгаан эргэлээ.
Билигт өдрийн нарыг тойруулж эр...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-06
Дэлхийн Монголчууд

Монгол гэхээр л бид зөвхөн Монгол улсад амьдран байгаа хүмүүсийг ойлгодог. Тэгвэл Их Эзэн Чингис хааны минь үр сад, нүүдэлчин удамтай монгол түмний тасархай дэлхий даяар тархан суурьшиж амьдарч байна. Дэлхийг эзэлсэн Эзэн Чингисийн байлдан дагууллын үеэс түүний үр удам, үндэс угсаа дэлхийд тархжээ.
Манай монгол улсын хүн амын тоо хоёр сая 8 аад мянга гэсэн тоо гардаг. Энэ бол зөвхөн Монгол улсад байгаа монгол хүмүүсийн тоо. Харин дэлхий дээр яг монгол гэж нэрлэгддэг, монгол хэлээр ярьдаг монгол үндэстэн олон байна. Тэдний тоо 11 сая 500 мянга. Монгол гэдэг үндэстний тоонд багтаж болох Дагур, Б...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-10-06
Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон

Шинжаан-Уйгарын Өөртөө засах орон Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас Харайх: Удирдах, Хайлт

Шинжян-Уйгарын Өөртөө засах орон нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог том бүс нутаг юм. газар нутаг-1,6 сая км кв, хүн ам 19,630 мян, 2005 оны байдлаар Шинжаан-Уйгарт 21 сая хүн амьдарч байна. Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь Шинжаан-Уйгарт амьдарч байна. Хүн амын эзлэх тоогоороо хань, уйгар, казахууд эхний гуравт о...

| Сэтгэгдэл бичих